Д.Эрдэнэбат сайд болоод тунчиг завгүй явна. Тиймээс гэр бүлийнхээ бүх ажлыг эхнэртээ даатгасан байна. Удахгүй болох сар шинийн баярын бэлтгэлийг базаах үүрэг авсан эхнэртээ "гадаадаас биш дотоодоосоо” гэж шинэхэн сайд зөвлөсөн байна. Учир нь Аж үйлдвэрийн сайд болсон учраас амьдралаа ч ажилтайгаа хослуулах нь зохимжтой гэж үзсэн бололтой. Энэ тухайгаа тэрээр баталж "Сар шинийн баярын бэлтгэл хангах завгүй явна. Манай эхнэр зохицуулна. Би Аж үйлдвэрийн сайд болсон болохоор гадны юм битгий аваарай гэж хэлсэн” гэж хэвлэлийнхэнд ярилаа. Д.Эрдэнэбат сайд ингээд зогсохгүй өөрийнх нь хэрэглээ гадаадынх гэдгийг ч нуусангүй. "Яг үнэндээ хэлэхэд миний бүх хэрэглээ гадаадынх. Хүн бүр өөр өөрийнхөө хэрэглээг амьдралынхаа төвшнөөр хэмжиж байгаа. Гэхдээ би Монголын нэг компанид цагаан сорочкон цамц захиалчихсан. Хэрэв сэтгэлд нийцвэл гадаадад ч өмсөнө” хэмээн үндэсний үйлдвэрлэгчдэд найдаж буйгаа хэлнэ лээ. Захиалгыг сэтгэлд нь нийцүүлбэл Аж үйлдвэрийн сайд маань дотоод руу урваж, гадны хэрэглээнээсээ татгалзах нь байна шүү, үйлдвэрлэгчид ээ.
Б.ЭНХ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих