Буур хээрийн байлдаанд Тэмүжин бусадтай хамтран тулалдсан ба байлдааны
ажиллагааг ерөнхийд нь Жамуха удирдсан билээ. Тэгвэл хэн нэгэнтэй хуу
хавсралгүй, өөрөө шийдвэр гарган бие дааж цэргээ удирдан тулалдсан
хамгийн анхны байлдаан нь "Тайчуудыг дайлсан шөнийн довтолгоон” байв.
Тэр байлдааны тухай Монголын нууц товчооны 119 дүгээр зүйлд Тэмүжин шөнө
турш явж зуур мөрт тайчуудыг дайрав.
Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан олж Өэлүн эхэд өгч тэжээлгэв” гэсэн байна. Уул нь Тэмүжин Буур хээрийн байлдааны дараагаар Жамухатай хамт МНТ-нд тэмдэглэсэнчлэн "Шөнө нэгэн хөнжилд орж хонож (МНТ §95)” андлалдан нэгэн жил хагас болжээ.
Гэвч энэ хугацаанд Тэмүжиний алдар нэр Жамухатай эн зэрэгцэж, яваандаа илүү гарч эхэлснийг Жамуха мэдэрч салж нүүхээр шийджээ. Энэ нь Тэмүжин тэр хугацаанд гар хумхин зүгээр суулгүйгээр их үйлийг сэдэж, өмнө нь эцгийнхээ харьяат байсан албат иргэдээ эргүүлэн нэгггэж, Хамаг Монголыг сэргээн байгуулах талаар идэвхийлэн зүтгэж байсантай, түүнд нь Жамуха атаархах болсонтой холбоотой байсан нь дараа, дараагийн үүх түүхээс тодорхой харагддаг.
Тийнхүү 1181 оны зуны тэргүүн сарын дундуур Тэмүжин, Жамуха нар нүүдлийн замаас салж одоцгоосон бөгөөд чингэж салж нүүдэллэн явах замдаа Таргудай Хирилтуг тэргүүтэй Тайчуудыг шөнө дүлээр гэнэдүүлэн дайрч бутаргасан нь тэр байв. Энэ байлдаан хэдийгээр хэмжээний хувьд бага боловч дээр өгүүлсэнчлэн Тэмүжин хэн нэгэнтэй хүч хавсралгүйгээр бие дааж цэргээ удирдан тулалдсан анхны байлдаан байсан бөгөөд цэргийн урлагийн үүднээс авч үзвэл шөнийн довтолгоон
хийж дайснаа гэнэдүүлснээрээ онцлог мөн. Тэмүжин тэр үед багагүй хүчтэй цэрэгтэй болсон байсны баримт юм.
Ирээдүйн их хаан тийнхүү тайчуудтай тулалдах болсон нь дараах учир шалтгаантай байлаа. Тайчууд уг нь Тэмүжиний дээдэс зургадугаар үеийн өвөг болох Хайдугийн хоёрдугаар хөвгүүн Чарахайн удам хойч бөгөөд Есүхэй баатрын нөмөр нөөлөгт багтан айл саахалт явж асан хамгийн ойрын төрөл овгийн нэг. Гэсэн хэдий ч хамгаас түрүүнд Тэмүжинд халдаж дайсагнагч нь өөр хэн ч бус, харин тайчууд байв.
"Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснийг үзэхүл Чингис хаан болон тайчуудын хооронд нийт дөрвөн удаа тулалдаан болсон байна.
Үүнд: анхных нь тайчууд 1177 онд ямар ч шалтгаан, шалтаггүйгээр зөвхөн "Хурганы үс гуужив, төлөгний үс төлжив” гэж гэнэт довтлон ирж 15 настай Тэмүжинийг олзлон аваачсан явдал байв (МНТ §79-80).
Ийнхүү тайчууд дайсагналын эхлэлийг тавьсан ажээ. Түүнээс гадна Чингис хааныг анх байлдаанд шархдуулсан нь мөн л тайчууд байсан билээ. Удаад нь Тэмүжин дээр өгүүлсэнчлэн Жамухаас нүүдлийн замд салж явахдаа тайчуудыг шөнө дүлээр дайрч сарниасан хэрэг явдал орно. Гурав дахь удаа нь Онон голын хөвөөнөөс эхлэн Олангуй гол хүрч төгссөн тулалдаан.
1200 онд Тайчуудын түрүү Хотон Орчан, Аучу баатар, Холир баатар, Хутуудар, Таргудай Хирилтуг нар Мэргидийн Тогтоа бэхитэй Онон мөрний эрэгг чуулж Чингис хаан Тэмүжинийг дайлахаар тохиролцжээ. Харин Чингис хаан тагнуулынхаа хүчээр тэр тухай мэдээд Хэрэйдийн Ван ханд мэдэгдэн Саарь Хээрт нэгдээд Тайчуудыг дайрчээ.
Тайчууд ялагдан ухраад одоогийн ОХУ-ын Чита мужийн өмнө байх Олангуй гол орчим хүрч цэргээ дахин эмхлэн засч ширүүнээр эсэргүүцсэн боловч бас ялагдан сарнижээ. Тийнхүү Хотон Орчан, Аучу баатар нар Баргужин төхөмөөр дайран мөр буруулж явсаар Хөлөн нуур хүрч Жамухатай нийлжээ.
Энэ бол тайчуудын хүчийг бүрмөсөн сарниасан тулалдаан байсан бөгөөд үүнээс хойш тайчууд дангаар бие даан цэрэглэх чадавхигүй болсон билээ. Дөрөв дэх нь Онон голын хөвөөнд Аучу баатар тэргүүтэн тайчуудтай хийсэн байлдаан. 1202 оны хавар Жамуха цэрэг цуглуулан Хүйтэн гэдэг газарт Чингис хаантай байлдаад хүчин сарниж тархан бутарсан ба тэр үед Жамухтай хамт байсан тайчуудын Аучу баатар Ононыг чиглэн буруулжээ.
Ийнхүү буруулан одогсдыг Чингис хаан мөшгин хөөжээ. Гэтэл Аучу баатар нутагтаа хүрч ард иргэнээ нүүлгэн дүрвүүлээд үлдсэн шилдэг цэргээ аван Ононы цаал эрэгт Чингис хааны цэргийг тосон байлджээ. Хоёр этгээд хонууд өнжүүд ихэд ширүүн тулалдаж Чингис хаан хүзүүндээ шархдав. Эцэст нь тайчууд ялагдаж, тэдний Орчан зэрэг ноёдыг нь баривчлан цаазалжээ (МНТ §144-146).
Тайчууд ийнхүү Тэмүжиний эсрэг дангаар хийсэн байлдаан, тулаанд ялагдал хүлээснээс гадна Жамуха болон бусад овог аймгийнхантай нийлэн 1190 онд "Арван гурван хүрээний байлдаан”-д, 1201 онд "Тэниг горхины байлдаан”-д, 1202 онд "Хүйтэний байлдаан”-д тус тус тулалдаж байсан тухай Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн байна.
Түүнээс гадна тайчууд Тэмүжинийг Хамаг Монголын хан болгохын эсрэг идэвхтэй тэмцэл өрнүүлж, Хатагин, Салжуул, Татаар, Дөрвөн, Ихирэе, Хоншрад, Горлос, Найман, Мэргид, Ойрад , Жалайр зэрэг харь овгийнхонтой нэгдэн Жадараны Жамухаг "Гүр хан” өргөмжлөх зэргээр 1206 онд Их Монгол Улсыг байгуулах хүртэл улс төрийн тэмцэл хийсээр байсан түүхтэй.
Гэвч тэр бүх тулаан тэмцэлд Чингис хаан цэргийн жанжны аугаа их авьяас, чадварынхаа хүчээр ялан дийлж, атаатан дайсан бүхнээ өвдөг сөгтгөсөн билээ.
Доктор, профессор Жамбын Базарсүрэн
Эх сурвалж: "Соёмбо"

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7571
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих