Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25
жилийн ойг тохиолдуулан бие хамгаалах урлагийн аваргын бүс олгох "Монгол
Улсын аварга 2015" нээлттэй тэмцээн боллоо. Монголын үндэсний бие
хамгаалах урлагийн холбооноос тав дахь жилдээ болж буй уг тэмцээнд 19
байгууллагын 42 тамирчин өрсөлдөв. Хамгийн гол нь дээрх тамирчид бүгд
аварга цол хүртсэн гэдгээрээ тулааны спорт сонирхогчдын анхаарлыг татаж
байгаа юм. Тэгэхээр энэхүү тэмцээн нь аваргуудын аваргыг тодруулна гэсэн
үг. Үндэсний бие хамгаалах "Монгол-Зо" урлагийн тоглолтын дүрмээр
зохион байгуулах бөгөөд тамирчид хөнгөн, дунд, хүнд жингийн
ангилалд өрсөлджээ. Тэмцээний талаар "Монгол Улсын аварга 2015"-ыг
зохион байгуулах комиссын дарга Д.Алтанхүү "Энэ тэмцээний чансааны хувьд
дээгүүр ордог бөгөөд аваргын бүсийн эзэн болно гэдэг нэр төрийн хэрэг
юм" гэв.
Дугаар шилжих аваргуудын аваргыг бүс олгох тэмцээний эцсийн дүн гараагүй байсан юм.
Б.ЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих