Буриадын нэгэн бөглvv гацаанд хvний хутгийг олон, Да хvрээнд номoнд гийж, 19 настайдаа Өргөө хотоос жинчин даган Цастын цагаан оронд очоод Дрэпvнг (Гоман сургуульд) хийдэд ном vзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дvvргэн, улмаар Тvвдvvдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар дvрийн Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ.
1904 онд Тvвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгvйн тул Орос баавгайн хvчийг ашиглах гэсэн Далай Ламын төрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yvнийг тvvхэнд "Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг. Хаант Оросоос Тvвдэд зэвсэг нийлvvлэх, цэргийн хvч авах төрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж, энэхvv тvvхт сvмээ барих эрхийг олж авсан байна.
Агваан Доржиевын нэр алдар Буриад, Монгол, Орос, Халимаг, Хятад, Энэтхэг, Түвд, Манж, Япон зэрэг Ази дахинд алдаршин цуурайтаж, Агваан Доржиевын толгойг авчирсан хүнд 100,000 алтан зоос өгөхөөр амлаж байсан нь түүний нэр алдар, улс төрийн нөлөө ямар их байсаныг гэрчилдэг юм. Агваан Доржиев нь 1912-1913 оны Монгол -Оросын гэрээ хэлэлцээрт Монголыг дэмжиж оролцсон, 1913 онд Монгол-Түвдийн хэлэлцээрийг зохион байгуулсан, 1917 -1919 онд Буриад Монгол улсын тусгаар тогтнолын асуудалд шашинаар нэгтгэх бодлогыг идэвхтэй уриалан амжилттай хэрэгжүүлж байсан, 1917-1921 онд ЗОУ-ын удирдгч В.И.Ленинтэй удаа дараа ганцаарчлан уулзаж Буриад, Халимагийн ард түмэний тусгаар байдал, автономит эрх, шашины эрх чөлөөг эргүүлэн олж авахад дэмжлэг олж авах тухай хэлэлцэн "Буддын шашиныг орчин үеийн хувилбар бол Коммунизм юм” гэдэг алдарт номлолоо сурталдаж байлаа.
1929 онд нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэ дацан сvvлчийнхээ хурал номоо 1933 онд хурж, 1938 онд бvрэн хаагджээ. Буриадын нутагт Оросууд хүчээр хамтралжуулах нэрээр Буриадуудын газар нутаг, мал сүрэгийг дээрэмдэх болсон нь ард түмэний дургүйцэлийг хүргэж, улмаар 1930-аад онд Буриад-Монголын нутагт Оросын эсрэг 7 удаа зэвсэгт бослого гарч Оросын коммунистуудын дарлалыг эсэргүүцсэн тул Орос улс бослогыг цус урсган дарж, бослогын удирдагчидыг хайж эхэлжээ.
Буриад-Монголыг ЗХУ-аас гаргах, улмаар Монгол улсад нэгтгэх гэж зүтгэж Михэй Ербанов, Цэвээн Жамсарано, Агваан Доржиев, Элбэгдоржи Ринчино нарыг Буриад-Монголын бослогыг удирдагчаар зарлаж, тэднийг нэн даруй баривчилж гянданд хорьж тамлан байцаажээ.
Цаг төрийн ширvvн байдлаас далдиран нутагтаа тvр саатсан Агваан Доржиевт "Пан-Монголын дээрэмчдийн бvлгийг толгойлж байсан” гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрvvгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товложээ. Нас сvvдэр 84 шvргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгvй Буриадын нийслэл Улаан Yvд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний vvрээр зvрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх vед ийм нэгэн бараан сvvдэр хэдэн зуун мянган сор болсон монголчуудын лам харыг нь ялгалгvй дайрч өнгөрсөн гунигт vнэн тvvхийн хар толбот хуудас бий. Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бvтээж явсан агуу зvйлс нь арчаад ч арилахгvйгээр дэлхийн тvvхийн хуудаснаа тодоор vлджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих