Харвардын их сургуулийн нейрофизиологичид нүдний харааг хамгаалах хамгийн энгийн дөрвөн аргыг зарлажээ.
1. Лууван
Хараа муудах үйл явцыг зөв хооллолтын ачаар зогсоох төдийгүй харааг эргүүлэн сайжруулах боломжтой гэнэ. Үүний тулд өдөр бүр гурваас дөрвөн лууван идэж, нэг литр хар нэрсний шүүс уухад л хангалттай аж.
2. Ажлын завсарлага
Үүний тулд цаг бүр таван минутын завсарлага авч нүдний ядаргаагаа тайлах хэрэгтэй. Байнга нэг цэг дээр хараагаа төвлөрүүлэх нь нүдийг ядрааж, харааны төвлөрлийн түвшинг аажмаар бууруулдаг байна.
3. Нүдний дасгал
Өдөр бүр нүдний маш энгийн дасгал хийх нь хараа муудахаас сэргийлэхэд ач тустай. Энэ дасгалаар эхлээд алсын, дараа нь ойрын ямар нэг зүйл дээр хараагаа ээлжлэн төвлөрүүлдэг байна.
4. Нойр
Нүдний харааг сэргээхэд хамгийн чухал зүйл бол эрүүл саруул гүн нойр. Унтахынхаа өмнө нэг лууван, нэг тагш хар нэрсний шүүс уувал бүр ч сайн гэж эрдэмтэд зөвлөж байна.
Б.Сансар /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих