Өнгөрсөн жил Засгийн газраас бэр цэцгийг Монголын ард түмний амгалан
тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон
"Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарласан. Тэгвэл энэхүү
цэцгийн онцлог бэлэгдлийг танилцуулья.
Бэр цэцгийг эрт дээр үеэс монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг "Тахилын цэцэг" хэмээн нэрлэж ирсэн. Бэр цэцгийн шинжлэх ухааны нэр нь Scabiosa бөгөөд орон нутгийн нэр нь баавар цэцэг, бэр цэцэг, тосон тором юм.
Цэцгийн гадаад төрх нь монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааврыг санагдуулам гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг юм.
Бэр цэцгийг таримлаар ургуулж болдгийн дээр, арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртей, ген сайтай, чадавхтай цэцэг юм.
Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, дотор халуунаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай.
Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэйг
татах чадвар маш сайн тул "Эрвээхэйн цэнхэр" ч хэмээн нэрлэдэг. Нарлаг
орчинд байх дуртай. "Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл
нь хүлээнэ" гэсэн домогтой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих