Занданшуулсан шарил олдсон талаар өнгөрсөн долоо хоногт манай сонинд
хамгийн анх мэдээлсэн билээ. Одоогийн байдлаар Шvvхийн шинжилгээний
vндэсний төвд хvрээлэнд хадгалагдаж буй шарилын талаар ЦЕГ-ын хэвлэл
мэдээллийн төвөөс Хууль зvйн яам болон Боловсрол шинжлэх ухааны яамнаас
хамтарсан ажлын хэсэг хамтран шинжилгээний баг гарган ажиллаж байна
гэснээс өөрөөр мэдээлэл өгөөгvй байгаа. Тvvнчлэн ЦЕГ-аас иргэдийн
мэдээллээр олдворыг зарах гэж байсан хvнийг баривчилсан хэмээж байгаа ч
vнэндээ Энхтөр гэгч өөрөө интернэт хуудсанд зарах тухай зар тавьснаар
цагдаагийнхан анхааралдаа авсан ажээ.
Гэтэл эд мөрийн баримт болгон хадгалж байгаа шарилыг хэн дуртайд нь vзмэр болгон ашиглуулж байгаа бололтой. Цахим хуудаснаа "мумитай хамт” гэх нэртэй сэлфи зураг тавигдсан байгаа юм. Энэ нь vндсэндээ энэхvv ховор олдвортой зvй бусаар харьцаж буйн илрэл гэлтэй. Өөртөө маш олон нууцыг агуулж буй энэхvv шарилыг шинжлэх ажлын хэсгийнхний хувьд албан ёсны мэдээлэл хэзээ өгөхийг хэлж мэдэхгvй хэмээж байна. Учир нь тухайн шарилыг яг хаанаас олсон талаарх мэдээлэл нь тун бvрхэг байгаа аж. Анхны байдлаар бол Ховд аймагт орших агуйгаас олсон хэмээж байсан. Гэвч энэхvv байршлыг яг зөв гэж хэлэхэд бас эргэлзээтэй гэж байгаа юм.
Тиймээс газрын байршлыг нарийвчлан тогтоосны дараа ажлын хэсгийнхэнд тодорхой бvдvvвч зураг гарч болох гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн газар нутагт нь очиж, vзлэг шинжилгээ хийснээр шарилийн насыг тодорхойлох болон бусад асуултад хариулт болохуйц мэдээллvvдтэй болох юм. Юутай ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар Архангай аймгийн Цахир суманд орших Очирхайрханд буй олноо "Өвгөн Гэсэр лам" хэмээн өргөмжлөгдсөн их хувилгаан Гэсэр лам эсвэл тvvний баруун гарын шавь хоёрын хэн нэгнийх байх магадлалтай гэдэг таамаг дэвшvvлээд байгаа. Тэр ч байтугай Гэсэр ламын удмын хvн гэх С.Батчулуун хэвлэлийнхэнд "Нэгдvгээр сарын 28-ны шөнө аймгийн цагдаа, тагнуулаас хvмvvс манайд ирлээ. Ингээд намайг дагуулж аваад Гэсэр багш шавьтайгаа нойрсож байгаа газарт очиж баахан зураг хөрөг дарж, бичлэг хийгээд буцсан.” гэж ярьсан байдаг.
Гэтэл vнэхээр тэрхvv булшийг хөндсөн бол өчигдрийг хvртэл цагдаагийнхан тухайн газрыг ямар нэгэн байдлаар хамгаалалт аваагvй байсаар байсан. Харин өчигдөр гэнэт Архангай аймгийн цагдаагийнхан яаралтай арга хэмжээ авч, Цахир сумын зvг хөдөлжээ. Гэхдээ булшийг хөндсөн эсвэл хөндөхөөс сэргийлэн урьдчилсан байдлаар хамгаалахаар явсан эсэх нь тодорхойгvй байна. Хэрвээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бол бvрэн бvрэлдэхvvнээрээ очиж хамгаална гэсэн ойлголт баймааргvйсэн. Уг нь иргэдийн хэлж буйгаар тухайн агуйг модоор тагласан байдаг бөгөөд сvсэгтэн олон завсраар нь харахад хоёр хvн сууж байгаа мэт нvднээ ил харагддаг ажээ. Архелогичдын хэлж буйгаар тухайн шарил оршин буй газар, хадгалагдаж байгаа орчны байгаль, цаг уурын нөлөөллөөс шалтгаалан хатах vйл явцын цаг хугацаа янз бvр байдаг гэнэ.
Тvvнчлэн манай улсын нутаг дэвсгэрээс олдсон хатмал шарилуудын хувьд МЭ X-XIV зууны vеийн дурсгалууд байдаг ажээ. Одоогийн байдлаар манай улсын шинжлэх ухаан, архелогийн байгууллагын мэргэжилтнvvдийн хувьд өнөөгийн олдсон болон энэ төрлийн шарил, олдворт хийх шинжилгээг 100 хувь гаргана гэдэг мөн л асуудалтай бололтой. Учир нь тэд лабораторийн тоног төхөөрөмж зэргээсээ шалтгаалаад 70-80 хувийн vр дvнтэй ажилладаг. Өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан ийнхvv ажилладаг гэнэ.
Тvvнчлэн энэхvv мэдээлэл цацагдсан даруйд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр янз бvрийн мэдээлэл гарч байгаа бөгөөд яг тодорхой албаны эх сурвалжуудаас авсан нь тун ховор. Тиймээс нэгэнт олны анхаарлын төвд байгаа энэхvv шарилыг нарийвчлан судлахын тулд холбогдох яамд болон төрөөс нэлээд анхаарал хандуулах шаардлагатай болох нь ээ. Тэгэхгvй бол тvvх, соёлын холбогдолтой энэхvv олдворыг бvрэн гvйцэд судлаж чадахгvй арга мухардаж ч мэдэх вий.
Өглөөний сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7621
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих