Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Махилаг овогт Алтангэрэлийн Дашнамжилын амьдралын замнал, үнэн бодит түүхэн дурсамжнаар бүтсэн "ЭСЭРГҮҮ" А.Дашнамжил нэртэйгээр өнөөдөр Монголын номын хуудсаа дэлгэж ард олондоо хүрч байна.
Тэрээр Ханхэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны Баян-Булган сум /Одоогийн Дорнод аймгийн Булган сум/-ын Эрээн хошуу гэдэг газарт 1928 оны 12 сарын 31-нд Цогбадрах мэргэний хүү Алтангэрэлийн 4 дэх хүү болон мэндэлсэн. Багаасаа боловсролд шимдэн суралцаж улс нийгмийн ажилд идэвхийлэн оролцож явсан сэхээтэн юм. Тэрээр эрс шулуун, хэлэх гэсэн үг, үзэл бодлоо хэнээ ч нууж хадгаллалгүй хэлдэг нийгмийн нилээдгүй шиймжлэгч байсандаа 1965 онд хилмэгдэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь давсны артельд ажилчнаар цөлсөн байна.
Тус номын нээлтэн дээр түүний амьдралын намтар түүхээс ярилцан эргэн дурсацгааж байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7634
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих