Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилт түүний дотор 2014 онд малын тоо 51,9 болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч, малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгджээ.
2014 онд улсын хэмжээгээр 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авлаа. Нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Дээрх ололт, ажлын үр дүнтэй уялдуулан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулах иргэн, аж ахуйн нэгжийн тоог Засгийн газрын холбогдох журамд заасан тоо хязгаараас нэмэгдүүлжээ.
Мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарсан ажлын үр дүнг
харгалзан 2015 онд 70 малчныг "Улсын сайн малчин”-аар, таван фермерийг
"Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг "Улсын тэргүүний
тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг "Улсын тэргүүний тариаланч
хамт олон”-оор тус тус шалгаруулсан байна.Манай аймгийн хувьд Баян-Уул
сумын харчулуут багийн малчин Батмөнхийн Батболд,Булган сумын 4-р
багийн малчин Гомбын Оюунсүрэн,Сэргэлэн сумын 4-р багийн малчин Чулууны
Галя,Чойбалсан сумын сүмбэр багийн малчин Будын Алтангэрэл нар улсын
сайн малчид болжээ.
У.Отгонбавуу /
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих