Нийслэлийн шүүхэд "Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн
олгосноос 16 нярайг хордуулсан гэх "Монос” эмийн сангийн ажилтнуудын
хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар хэргийг дахин шалгах шаардлагатай гэсэн
үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Анхан шатны шүүхээс
"Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгийг нярай
хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон гэж хоёр жилийн
хорих ял оноож, жирэмсэн учраас ялыг хоёр жилээр хойшлуулсан. Харин
"Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих
ял өгч, ялыг тэнссэн юм. Гэвч хохирогчдын талаас гомдол гаргасан учраас
хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7668
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих