Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөл өнгөрсөн даваа гаригт сонгон шалгаруулсан.
Шалгаруулалтад 26 хүн оролцсон юм. Сонгон шалгаруулалтын дүн гарч дээрх яамдын Төрийн нарийн бичгийн даргыг томилохоор өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Уул уурхайн яаманд Д.Артаг, Зам тээврийн яаманд Ж.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн яаманд С.Магнайсүрэн, Аж үйлдвэрийн яаманд Д.Нямхүү, Хүнс хөдөө аж ахуйн яаманд Н.Ариунболд нарыг Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилохоор болжээ.
Хэдийгээр сонгон шалгаруулалт хийсэн ч томилгооны тухайд эртнээс тохирсон бололтой. АН-ын сайдтай яаманд АН-аас, МАН-ын сайдтай яаманд МАН-аас нь Төрийн нарийн бичгийн даргыг томилохоор шийдвэрлэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих