ТОКИО. /ITAR-TASS/. Манай гарагийн хамгийн өндөр настай эрэгтэй болох Японы иргэн Сакари Момои өнөөдөр 112 насныхаа ойг тэмдэглэж байна.
Тэрбээр Токио хотын нэгэн эмнэлэгт байнгын хяналтад байдаг бөгөөд төрсөн өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ. Энэ өдөр ямар нэгэн онцгой арга хэмжээ зохион байгуулахгүй гэж түүний төрөл төрөгсөд ярьсан байна.
Гиннессийн дээд амжилтын номын Хороо өнгөрсөн оны наймдугаар сард Сакари Момоиг манай гарагийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодруулж, хүндэт диплом гардуулжээ.
Өнөөдрийн төрсөн өдрийн эзэн 1903 онд Японы хамгийн том арал болох Хоншюд төрсөн байна. Амьдралынхаа туршид тэрбээр багш, агрохимичийн ажил эрхэлж байсны дээр хэд хэдэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Төрөл төрөгсдийнх нь ярьснаар, түүний ой ухаан маш саруул хэвээр бөгөөд тэрбээр ном уншиж, спортын нэвтрүүлэг үздэг гэнэ. Момои бэйсбол, сумо сонирхдог ажээ.
Дашрамд сонирхуулахад, манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй болох 116 настай Мисао Окава Японы Осака хотод амьдардаг байна.
Д.Жаргал
montsameТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих