Нийгэмд мөнгө угаасан гэж дуулиан шуугиан тарьж байсан нэгэн шvvх хурал
өнөөдөр болох гэж байна. Тухайлбал, ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан
С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер,
газрын дарга асан Д.Эрдэнэбат, Чингис хаан олон улсын нисэх буудлын
программ сvлжээний инженер асан М.Батболд нарт холбогдох шvvх хурал
Улсын Дээд шvvхийн хяналтын танхимд болох юм. Тодруулбал, дээрх нэр
бvхий хvмvvс өөрсдөд нь ногдуулсан ялыг хvлээн зөвшөөрөхгvй хэмээн тус
шvvхэд гомдол гаргасан юм. Уг нь өнгөрсөн оны наймдугаар сарын 19-20 ны
өдөр анхан болон давж заалдах шатны шvvхээс С.Батмөнх нарыг мөнгө
угаасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар vрэгдvvлсэн хэмээн Эрvvгийн
хуулийн тусгай ангийн 150.3, 263.2, 166.2-т зааснаар буруутган 6.6
жилийн хорих ял оноосон юм.
Тодруулбал, шvvгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан
ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 150
сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид
ял эдлvvлж улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар
шийдсэн юм. Харин шvvгдэгч М.Батболдыг хууль бус эх vvсвэрээ
халхавчлах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд
тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож,
33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, долоон жилийн хорих ялыг чанга
дэглэмтэй хорих ангид эдлvvлж, улсад учруулсан хохиролд 278 сая
төгрөгийг гаргуулахаар тогтоож байсан.
Шvvгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгийн
эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял
эдлvvлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус
тус шийтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэднийг иргэний нисэхийн салбарт,
ялангуяа "Чингис хаан” олон улсын нисэх буудалд vйл ажиллагаа нь
жигдэрсэн байсан зорчигч хөдөлгөөний бvртгэлийн нэгдсэн системийг ЗТЯ-ны
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд ороогvй байхад нь дахиж төсөв
гарган, өмнөх жилд хийсэн ажлыг дараа жил нь дахиж хийхээр өөрсдийн
удирдлага доор ажилладаг хvмvvстэй нийлж сонгон шалгаруулалт зарлан
мөнгийг гаргасан. Улмаар шалгаруулалтад ялсан гэх компанид мөнгийг нь
шилжvvлээд тэндээс буцаагаад өөрсдөө мөнгийг нь авсан. Тэр мөнгөнийх нь
зарим хэсэг нь гадаад улсын офшор бvсэд байгуулагдсан аж ахуйн нэгжийн
дансаар орсон гэх зvйлээр ялласан гэсэн vг.
Тиймээс тэднийг мөнгө угаах гэмт хэргийг давхар vйлдсэн гэж шvvхээс
vзсэн юм. Гэтэл тэд улсад их хэмжээний хохирол учруулсан атлаа шvvхийн
шийдвэрийг эрс эсэргvvцэж ийнхvv гомдол гаргасанд хуулийн байгууллагын
нөлөө бvхий эрмvvд ихэд эгдvvцэн тэдний ялыг хөнгөлж болохгvй гэх
vvргийг өгсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл,
мөрдөн байцаалын ажиллагаа болон прокурорын байгууллага тэднийг хааш нь ч
гарах гарцгvй болгож нотлох баримтыг удаан хугацааны турш цуглуулан
байж ийнхvv ял ногдуулсан.
Гэтэл тэд өөрсдийнхөө хийсэн гэм vйлдлийг хvлээн зөвшөөрөхгvй Улсын
Дээд шvvхэд ийнхvv гомдол гаргаж байгаа нь зvйд нийцэхгvй хэмээн
мөрдөгчид болон прокурорынхон vзэж байгаа аж.
Анх С.Батмөнхийг 2012 оны гуравдугаар сараас АТГ-т шалгаж байгаад гэмт
хэргийн шинжтэй vйл тогтоогдохгvй байна гэж мөрдөн шалгах ажиллагааг
зогсоож байсан ч 2013 онд тус газрын албан хаагчдын гомдлын дагуу дахин
шалгахад сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан vйлдэл нь
тогтоогдож байсан юм. Ингээд энэ хэргийн дараа тvvнтэй холбоотой олон
хэрэг гарч ирсэн учраас ийнхvv хамсаатнуудынх нь хамтаар цагдан хорьж
хийсэн хэргийг нь илрvvлэн ял ногдуулж байсан тvvхтэй.
Гэтэл нөхцөл байдал ийм байхад тэд "Нарснаас” гарах хороо найруулан янз
бvрийн vгийг нөлөө бvхий эрхмvvдэд дайж ял хөнгөрvvл, аль эсвэл
шоронгоос гарга гэх захиаг хvргэж байгаа аж.
Юутай ч давж заалдах шатны шvvх хурал анхан шатны шvvх хурлын
шийдвэрийг хэвээр vлдээсэн. Харин одоо тэдний гар урт сунаж холбогдох
хvмvvсийнхээ чихэнд хvрч амжсан бол өнөөдөр болох шvvх хуралдаанаар
тэдний ял хөнгөрөөд зогсохгvй хэргээс ч мултарч гарах боломж байгаа
гэнэ. Тиймээс тус шvvхээс тэдэнд ногдуулсан ялыг яаж шийдэхийг олон нийт
ихэд сонирхон харж байна.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих