Амьдрал гэдэг гэрэл сүүдэртэй оршиж, зовлон жаргал, алдаа
оноо, баяр гуниг, нулимс инээд хослож байдаг. Амьдралын бүхий л
гэрэлтэй сүүдэртэй талуудыг туулж гарсан хүн бол Монгол Улсын Гавьяат
жүжигчин Ж.Сүххуяг. Монголын кино урлагт өөрийн гэсэн зам мөрөө
үлдээсэн энэ хүний амьдрал адал явдал, баяр гуниг, итгэл найдвар, эрч
хүчээр дүүрэн. Энэ удаа МУГЖ Ж. Сүххуягийг урьж, уран бүтээл, хувийн
амьдралынх нь талаар илэн далангүй ярилцлаа.
-Та нэг хэсэг урлагаас хөндийрсөн. Харин сүүлийн үед кино урлагтаа эргэн ирж нэг хэсэг хүмүүсийг баярлуулж байгаа.
- Би ерөөсөө урлагаас хөндийрөөгүй, урлаг ч надаас хөндийрөөгүй. Намайг чимээгүй байлаа гэж хүмүүс их ярьдаг. Яагаад чимээгүй байснаа би тайлбарлах албагүй. Өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэж л байсан. Хэвлэлээр миний тухай янз бүрээр л бичлээ. Муу дүрд тоглосон гэж ч муу хэлүүлж үзлээ. Би амьдардгаараа амьдраад, үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, хүнээрээ байсан л гэж боддог. Гэхдээ авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Би кинонд тоглож чадна, авьяастай хэвээрээ байгаа. Заавал хаанд тоглох албагүй. Зүгээр л энгийн дүрд тоглож болно биз дээ.
-Та урлагаас хөндийрөөгүй юм байна. Тэгвэл Сүххуяг жүжигчин уран бүтээл хийгээгүй нэг хэсэг хугацаа өнгөрсөн байх аа?
-Тийм, уран бүтээл хийгээгүй. Алсаас харж байсан юм. Зах зээлийн нийгмийн эхэн үед талх хэдэн төгрөг, урлаг хэдэн төгрөг байлаа. Сүххуяг хаан биш ядуу жүжигчин шүү дээ. 1991 онд "Шинэ кино" компани гэж байгуулагдаад, нийлж найман кинонд туслах найруулагчаар ажилласан. Хөдөө, гадаа их явсан. Киногоо гаргах гэж бөөн юм болно. Тийм ажил хийж, ар гэрээ тэжээж байлаа. Амьдрал үнэхээр хэцүү байсан. Урлаг тэр үед нэг хэсэг золиосонд гарсан шүү дээ. Тиймээс л ард түмэнтэйгээ уулзаж, ойр байж чадаагүй байхгүй юу. Гэхдээ би урлагаас хөндийрч чадахгүй юм билээ. Манайх 11 дүгээр хороололд байхад би 100 айлын урланд орж будаг үнэртдэг байсан. Гипс үнэртэж, төмөр яаж хөөхийг харж өөрийгөө тайвшруулдаг байлаа.
-Одоо кинонд жижиг гэлтгүй дүрд тоглоход гайгүй мөнгө өгчихдөг болсон. Социализмын үед авах ёстой цалингаа л авдаг байсан уу. Таны хамгийн өндөр үнээр тоглосон ямар кино байдаг бэ?
-Би ерөөсөө шагнал мөнгө гэж горьдоггүй. Гэхдээ надад тодорхой хэмжээний цалин мөнгө өгөлгүй яах вэ. Хүн хийх ёстой юмаа хийчихээд хүнээс мөнгөө нэхэх хэрэгтэй биз дээ. Хийгээгүй байж хүнээс мөнгө нэхнэ гэдэг чинь ариун явдал уу. Театрын цалин, зургийн мөнгө, уран бүтээлийн шагнал гээд бас ч гайгүй авна. Одоо бол гэрээ байгуулчихдаг болсон байна лээ. Хамгийн сүүлд "Цагаан дуганы мөхөл" кинонд Цэрэндавга ах маань ярьж өгч байж нэг сая төгрөгөөр тоглосон. "Мандухай цэцэн хатан" кинонд тоглоод 9000 төгрөг авч байсан юм байна. Сүххуяг өнөөдөр нэр алдар, мөнгө хөөцөлдөөд явсан бол амьдрал нь сайхан л байх байсан. Даанч би тэгж яваагүй. Би мөнгөөр биш сэтгэл зүрхээрээ кинонд тоглодог юм. Уран бүтээлийг мөнгөөр үнэлж болохгүй.
-Та "Мөнхтэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэн, "Мандухай цэцэн хатан" киноны Батмөнх даян хааны дүрээр монголын кино түүхэнд мөнхөрсөн. Одоо дахиж ийм мундаг түүхэн дүр бүтээх болов уу. Уран бүтээлчээс ард түмэн үргэлж шинийг нэхэж байдаг?
-Намайг кинонд тоглоосой гэж олон хүн хүсч байсан байх. Би кинонд тоглохгүй удаж байгаад "Суудал" гэдэг жүжигг тоглосон. Б.Галааридын зохиолоор бүтсэн энэ жүжгийг Б.Мөнхдорж багш маань найруулж, намайг Их нирун улсын хаанд тоглуулсан юм. Жүжигт тоглоод гарч ирэхдээ их баярласан. Би баярлахаас гадна ард түмэн баярласан юм шүү. Тэр үед ядарсан нэг эмгэн дугтуйнд 100 төгрөг хийж өгчихөөд миний өмнө сөхөрхөд их гайхсан. Ард түмэн намайг ингэтлээ хүлээж байж дээ л гэж бодсон. Би тэр үеийг хэзээ ч мартдаггүй. Би хэзээ ч Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гуайн дээр гарч чадахгүй. Гэхдээ дээр нь гарахын төлөө тэмцсэн сэтгэл минь тэндээс харагддаг байх. Би Чилүгэндээ дэндүү хайртай. Хүний амьдрал өөрөө түүх байдаг. Дүрүүд бол зохиол. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн. Тэр 13 дугаар зууны түүхийг тухайн үед ард түмэнд хүргэж чадсанаараа би мөнхөрч болно. Тухайлбал А.Очирбат гуайг Итгэлт баян гэдэг биз дээ. Түүн шиг л намайг Батмөнх даян хаан гэдэг. Энэ түүх бүтээсэн юм биш. Миний мэргэжлийн онцлог юм даа.
-Ер нь та яагаад театраас гарсан юм бэ?
-Би Мандухайд тоглосны дараа 1987 онд "Хайрыг хайрла" жүжигт тоглосон. Тэр үед би тайзан дээрээс унаад бэртчихсэн юм. Миний бүдүүн, нарийн гэдэс, сэмж язраад дөрвөн удаа хагалгаанд орсон. Тэгэхэд И.Нямгаваа найруулагч байсан юм. Хагалгаанаас гараад театртаа нэг жил үйлдвэрчний хорооны дарга хийсэн. Нэг өдөр улс төрийн товчооны дарга ирлээ гэхэд нь би очиж тоглосон. Тэр тоглолтын дараа "Хүүхэд залуучууд"-ын театрын тайзыг үнсээд, үзэгчид надад бэлэглэсэн цэцгийг намайг эмчилсэн Бат-Оргил эмчид өгснөөс болж хурлаар ороод халагдаж байлаа. Тэр цэцгийг эмчид биш Батмөнх даргад өгөх ёстой юм гэсэн. Харин нэг жил гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Б.Балжинням, Б.Мөнхдорж, Н.Сувд гээд миний багш нар "Энэ хүн Монголын кино урлагт хэрэгтэй шүү" гэдэг сэтгэлээр эргэж ирж байлаа. Монголын урлагийнхан бүгд л эргэж ирдэг байсан. Бүгд "Чи босно шүү, кино урлагт хэрэгтэй байна" гэдэг байсан болохоор сэтгэлийн тэнхээтэй байж чадсан. Театраас гараад гурван cap болж байтал Б.Балжинням багш яриад "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэний дүрд тогло. "Энэ дүрд чи л тоглоно. Миний хүү л гаргаж чадна" гэж хэлсэн. Тэгж л би тоглосон юм. Гэхдээ багшийнхаа сэтгэлд хүртэл тоглож чадаагүй байх гэж дотроо боддог. Харин өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглосон.
-Таныг нэг хэсэг архичин боллоо, бараг л траншейнд амьдарч байна гэж шуугиж байсан?
-Тэр юу ч биш. Түүнээс ч илүү муу хэлж байсан. Монголын урлагийн бүх л хүмүүс тийм замаар замнадаг юм шиг байна лээ. Би архи уусан. Алдсан. Гэхдээ л амьдралаа эргүүлээд олоод авсан. Одоо сайхан л амьдарч байна.
-Таныг эхнэрийнхээ амийг хорлосон гэж хардаж "Ганц худаг"-т хүртэл суулгаж байсан?
-Үнэндээ би тийм хэрэг хийх хүн мөн үү. Хүнийг арай ч тэгж "алж" болохгүй л дээ. Цагдаа нар ч тэгж буруутгаж, хардаж шалгасан юм. Надад маш хүнд байсан. Талийгаач эхнэрийн маань дүү Налайхад байдаг хүүхэн, өргөмөл охиныг маань асрамжийн газарт өгчихөөд төрсөн охин, хоёр өрөө байрыг минь авах гэж л ийм муухай юм хийсэн юм билээ. Би хүн алж, хүрээ талаагүй. Манай талийгаач сүүлдээ траншейны хүмүүстэй нийлж уудаг болчихсон байсан. Бид гэртээ нийлж ууж байгаад найзынхаа нөхөртөө хамт гарч яваад зодуулсан юм.
-Таныг яг ямар үндэслэлээр хардах болсон юм бол. Таны талийгаач эхнэрийг сүүлийн үеүдэд архи их уудаг болсон гэдэг юм билээ?
-Эмэгтэй хүн чинь их өрөвдөлтэй юм билээ. Намайг архинаас гаргах гэж нададтай зэрэгцэж архи уусаар байгаад нэг мэдэхэд л архичин болсон байсан. Би тэр үед монголын кино урлагт гомдож архи уудаг байлаа. Д.Сэдэд багшид минь гавьяат өгөөгүй учраас Н.Энхбаяр ерөнхийлөгч рүү агсам тавьж байсан юм.
-Таныг "Ганц худаг"-т байхад хүмүүс яаж хандаж байв. Тэнд хэр удаан суусан бэ?
-Гурван cap болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаа гуайн эгч Ш.Итгэл гэдэг өмгөөлөгчид би их баярлаж явдаг. Хүн бүр намайг эхнэрээ хөнөөсөн гэж бодож байхад тэр хүн л "Сүххуяг хэзээ ч хүн алахгүй. Яагаад гэвэл миний хүргэнээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч байсан юм" гэж хэлээд намайг өмгөөлж байсан. Тэр хүнийг би ээж шигээ хүндэлдэг. Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Өнөөдөр тэр хүний хүчээр би зээгээ харлаа, өвөө боллоо. 8-15 жилийн ял төлөвлүүлчихсэн байхад бүх үнэн мөнийг нь ялгаж салгаж өгсөн. Гэхдээ тэр газарт чинь жинхэнэ хүмүүс, амьдрал, хүнтэй зөв харьцах соёл байдаг юм билээ. Гадаа байгаа орчныг хүн тэнд дотроо тээж байх ёстой юм гэдгийг мэдэрсэн. Түүнээс биш танхайраад, солиороод, орилоод байсан бол хэцүүдэх байсан биз. Хүний амьдралд гомдол, шанапал хоёр цуг явдаг юм гэдгийг тэнд байх даа л мэдэрч байлаа.
-Танд өмгөөлөгч авах мөнгө байгаагүй юм уу?
-Байгаагүй. Хэн ч намайг өмгөөлөхгүй, би өөрийгөө өмгөөлнө гэж байхад тэр хүн хүрч ирээд би чамайг үнэгүй өмгөөлнө гээд л өмгөөлсөн.
-Мөрдөнд байхад тантай хүмүүс яаж харьцаж байв. Бас нэртэй жүжигчин болохоор арай гайгүй хандана биз?
-Цагдаа нар хуулийнхаа дагуу, хүмүүс хүн ёсоор харьцаж байсан. Даян хаан, Чилүгэн гэж харьцаж байгаагүй. Цагдаа нар намайг баривчлаад, гар дээр юм бичээд л оруулсан. Би долоо хоног нойргүй байсан. Ном уншиж л өнгөрөөдөг байлаа. Ж.Пүрэв гуайн "Манан будан" роман хэсэг хэсгээрээ л олддог байлаа. Бүхнийг мартахын тулд л тэр номоо уншина. Сүүлдээ за за тэр явдаг газар руу нь явъя даа гэж бодсон. Яг итгэл алдраад 45 хонож байхад Ш.Итгэл эгч ирж уулзсан. Тэгээд л жаахан сэтгэл сэргэсэн. Тэнд байхад долоо хоногт гурван удаа гадаа гаргадаг байсан. Д.Хишигээ, Я.Баярсайхан гээд хүмүүс надад тусалж байсан. Хүн хуулиа л дагавал болдог юм билээ. Гадаа гараад л тамхи татна. Зогсохоор өвдгөөр хатгуулдаг байсан. Тэр үед Дамбын Хишигээ "Сүхээ ах, та битгий "Алтан навч" татаад бай. Биед чинь муу. Та "Kent" тат гээд л блокоор нь өгдөг байсан. Хоёр охиндоо өгөөрэй гээд л мөнгө өгнө. Тамхи татаад зогсч байхдаа "Хүн амьдралдаа иймэрхүү юм үзэх хэрэгтэй. Тэгж байж л хат сууна" гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Гэхдээ л шүүх хурал дээр айсан шүү. Хоёр охиндоо санаа зовсон, айсан, хямарсан. Харин өнөөдөр үр хүүхэддээ харагдаад сайхан амьдарч байна. Энэ бол Ш.Итгэл өмгөөлөгчийн гавьяа.
-Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Таныг мандаж явахад нөхөрлөж байсан андууд ядрах цагт яаж хандаж байх юм?
-Би өөрийгөө ядарсан гэж хэлэхгүй. Хүмүүсийн хэлдэг шиг архинд живээд, сүйрсэн ч юм байхгүй.
-Одоо та элэг бүтэн сайхан амьдарч байна. Энэ бүхэн одооны ханьтай чинь салшгүй холбоотой байх. Энэ хүнтэй яаж танилцсан юм бэ?
-Миний эхнэр чинь эмч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн хүн л дээ. Би ядарч явахад таарч, танилцаж намайг энэ амьдрапд дахин амьдрах итгэл хайрласан бурхан юм шүү. Бид ханилаад бараг дөрвөн жил болчихож. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй нийлсэн. Хоёр том маань тусдаа гарсан.
-Одоо найз нөхөдтэйгээ таарахаараа хааяа нэг татаж байгаа биз дээ?
-Ах нь нэг их уухгүй байгаа. Бие муу болохоор. Хааяа л нэг татах юм даа. Миний эхнэр сайн хүн. Анхаарал халамж ч сайн тавьдаг. Тэр хүнийг бодсон ч архи уугаад яваад байх учиргүй.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7688
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих