Энэ сарын 07-09 ний өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод "Сар
шинийн өнгө-2015” үзэсгэлэн худалдаа болно. Аймгийн Засаг даргын тамгын
газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Дорнод худалдаа аж
үйлдвэрийн танхим, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж
байгаа энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж,
байгууллага, хоршоо, иргэд оролцохоор болжээ.
2015 оныг аймгийн ИТХ-аас "Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон
зарласантай холбогдуулан орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний
борлуулалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хэрэглээг хэвшүүлэх,
иргэдэд сурталчлан таниулах зорилгоор энэ удаагийн үзэсгэлэн худалдааг
зохион байгуулж байгаа тухайгаа Дорнод худалдаа аж үйлдвэрийн танхимын
тэргүүн ярив.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7702
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих