Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 26. Тооно одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, бөө, удганы үйл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Урам хайрласан өдөр. Нар, загасны ордоор дайран өнгөрөх хугацаанд энэрэл нигүүлсэл нэрд гарах бололтой. Өнөөдөр таны зөн билиг нэмэгдэж, та бусдын сэтгэл санааны байдлыг урьдчилан мэдэх болно. Урам зориг оруулагч хүмүүстэй цагийг өнгөрүүлэх нь таны хүсэл зорилгод түлхэц өгч, таныг урамшуулах болно. Танай ордны оюутан, сурагчид өнөөдөр хэлэлцэгдэж байгаа асуудлуудын үйл явцыг хүлээх л үлдээд байна.
Үхрийн орд (4/20-5/20): Эрч
хүчтэй өдөр. Зөвхөн өөртөө хэрэгцээтэй зүйлс дээр л төвлөрөөрэй
тэгвэл та бүх ажлаа сайн хийж чадна. Таны удирдах авъяас илрэн гарах
бололтой. Гэхдээ та эргэн тойрондоо байгаа бусад хүмүүсийг ч бас
анхаардаг байх хэрэгтэй үүнийг үл хэрэгжүүлж, захирал шиг аашлах аваас
таныг хамтран ажиллагсад тань дэмжихээ болино.
Ихрийн орд (5/21-6/21): Таагүй
өдөр. Хайртай хосууд хагацаж болзошгүй./сүүлчийн өдрүүдэд хардах
боломж бүү олго. Тэр танд ямар үнэтэй гэдгийг дотны хүндээ байнга
давтан хэл. Романтик харилцаанууд илүү олон талтай, идэвхтэй болсоор
байна. Одоо амрагуудын хооронд байсан хүйтрэл ба санал эөрөлдөөнийг
шийдвэрлэхэд яг тохирсон цаг.
Мэлхийн орд (6/22-7/22):
Ажил болон гэр орныхоо ажлыг зэрэг амжуулах гэж хичээдэг хүмүүс
өнөөдөр үүнийгээ хялбархан хийж дөнгөнө. Та тун их ажилтай байх учраас
зорьсон хэргээ хялбархан гүйцэтгэж чадна. Хэрэв та ажлаа хийж
дуусахгүй байвал танд ажлын хамт олон чинь туслах болно. Та ажлынхаа
үр дүнг харахыг чармайж байгаа бол ирэх хэд хоногийг сайн ашиглаарай.
Арслангийн орд (7/23-8/22): Хянуур байх өдөр. Нээлттэй шударга харилцаа таны хайрын тань холбоог хүчтэй болгох болно. Хувийн болон ажлын санхүү тань хуулийн хүрээнд даатгагдсан байх ёстой. Татвар дээр ажиллахдаа баталгаатай тооцоо бэлдэж, эсвэл дуусахаас өмнө эргэн нэг хянаарай. Настай арслангууд биеээ гамнууштай.
Охины орд (8/23-9/22): Төлөвлөгөөгөө урьдчилан төлөвлөж чадвал та сандарч, зарлаганд гүйхгүй
юм. Ойр дотны хэн нэгэн тань багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй.
Тиймээс тэдэнд туслах гэж гар сунгахаасаа илүү, өөрийнх нь хэргийг
өөрөөр нь янзлуулах нь ухаалаг сонголт юм. Сонссон бүхэндээ итгэх
хэрэггүй ба цуу яриаг битгий давтаж хэл. Цуу үг үргэлж хор хөнөөл
дагуулж явдаг.
.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Гэнэт сэтгэлээр унах, толгой өвдөх, халдварт өвчин тусах магадлалтай. Өнөөдөр сарны нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ. Мөнгөний гачигдал таныг нерэвтүүлнэ, гэхдээ сэтгэл зовних хэрэггүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хянуур
өдөр. Худалдаа наймаа хийхдээ та том зүйл, цахилгаан бараа худалдан
авахаас зайлсхий. Буд гариг буцах хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа тул
авсан бараа чинь санасанд чинь хүрэхгүй байж болох талтай. Өөрийн санал
бодлоо бусадтай ярилцах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, буруугаар
ойлголцол найдаж байсан зүйлийг тань алга болгох боломжтой.
Нумын орд (11/22-12/21): Дарамттай өдөр. Таны хайртын амьдрал гунигтай сэтгэл нь гонсгор байна.
Та бага ч гэсэн халамж тавиарай. Амрах дасгал хийж байхыг зөвлөж
байна. Өнөөдөр хумс, үсээ авч болохгүй. Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн
эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул.
Матрын орд (12/22-1/19): Хянуур өдөр. Мөнгөний гачаалд орж мэдэх нь. Магадгүй маяглах гэж хэт хичээж байгаа учраас тэр байх. Орлогоо гайгүй хэвэнд ортол ямар нэгэн зүйл худалдаж авахгүй хойшлуулах нь ухаалаг хэрэг. Хэн нэгэнтэй шинээр болзож байгаа бол энэ хүн тань өмнөх хүнээс тань илүү сайн хүн байх болно.
Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Албан тушаал ахих боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад амар байна. Өөртөө илүү их цаг зарцуулснаар гэр бүлийн уур амьсгал ч зөөлрөх болно. Та компани, албан байгууллагынхаа үйлдвэрчний эвлэлийн гишүүн болохыг зөвшөөрөх хэрэгтэй.
Загасны орд (2/19-3/20): Та өөрийнхөө талаарх бүх зүйлсийг бусдад дэлгэх албагүй. Загасны ордныхны голлох зан чанар бол түргэн шийдвэр гаргах, хийж байгаа зүйлдээ итгэх гэдгийг үргэлж санаж яваарай. Зоригтой байж, урьд нь хийж байгаагүй зүйлсээ хийж үз. Дэлгүүр хэсэх гэж байгаа бол өөрт байгаа мөнгөний хэмжээгээ бодолгүйгээр хэт ихийг үрэхээс болгоомжлоорой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих