Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн давхарласан 18. Санчир гараг. Харцага одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Байгальд
аялах, амрахад сайн өдөр.Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийг ашигтайгаар
худалдан авах эсвэл эзэмшиж магадгүй.Өнөөдөр хармын сэтгэл гаргасны
хэрэггүй.Эс тэгвээс бодит ашиг нь ялимгүй байх болно.Бүх ажлаа дараачийн
долоо хоногт хойш тавьж өдрийг гэр бүлдээ зориулаж, ой модонд аялаж,
нам гүмхэн газарт амарч, ном уншихад зориул.Амралтаа үр дүнтэй
өнгөрүүлвэл, дараа долоо хоногийг эрч хүчтэй, ажлын амжилтаар дүүрэн
угтах болно.
Үхэр (4/20-5/20)
Аялан
жуулчлахад таатай өдөр. Ажил хэргийн болон амрах зорилгоор аян замд
гарвал бүтэмжтэй төдийгүй баяр хөөр, инээд баясгалантай байх болно.
Ашигтай наймаа хийх, эсвэл сугалаанд хожих зэргээр мөнгө санхүүгийн
байдал эрс сайжирна. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Ном унших, төрөл
садантайгаа харьцах, хөгжим сонсох, худалдаж авсан шинэ киногоо үз.
Таны зүүд биелэх юм байна. Араатан зүүдэлбэл хууран мэхлэгчтэй уулзана.
Хамтатгах (5/21-6/21)
Олон
түгшүүр сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Таныг мухардалд оруулж, ойр дотны
хүмүүстэйгээ харилцахдаа дураар загнах, дайсагнах, ууртай зан зэрэг
илэрхийллийг гаргах хэрэггүй. Сөксийн хүрээнд таны сэтгэлийг унагаах
аюул байна. Итгэл найдварууд чинь юуны түрүүнд биелэхгүй. Хэрвээ та
үүнийг ач холбогдолтой гэж үзвэл та сэтгэлийн гүн хямралд орно. Орой нь
эрүүл мэнд муудаж хүндэрч мэднэ.
Мэлхий (6/22-7/22)
Биеийн
тамирын ачаалал, спортоор хичээллэх, урт удаанаар аялах, зугаалахад
таатай, идэвхитэй өдөр. Найз нартайгаа цагийг өнгөрөөх нь таны өөрийн
авъяасыг илрүүлэх боломж олгох ба эерэг сэтгэл санааны байдлыг авчирна.
Ойр дотны хүмүүстэй харьцах харьцааг цогц сайн болгохын тулд өөрийн
бодолдоо бат зогсох хэрэггүй боловч үнэнч шударга бай.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр
сансрын энергийг шингээх өдөр. Гэрлэн бүрхүүл, амьдралын потенциал
хүчирхэгжиж, бусдын сэтгэлийг татах чанар тань улам ихэснэ. Өөрийн зөв
гэдэгтээ бат итгэлтэй байж, зохих баталгаа нотолгоог гаргаж өгвөл ажил
үйлс урагшилж, амжилтад хүрнэ. Байр сууриа бэхжүүл. Тэргэл сартай шөнө
зөнтэй зүүдэлдэг. Иймээс биелнэ. Гэхдээ цус, шүд унаж байна гэж
зүүдэлбэл том гарз хохирол гарах буюу дотны хүн өвчилнө.
Охин (8/23-9/22)
Идэвхтэй
амрангаа задлан шинжилгээ хийж чухал ажил хэргээ төлөвлөж зохицуулахад
сайн өдөр.Хайр сэтгэлийн явдлаа сайтар тунгаах хэрэгтэй.Урьдын хайр
сэтгэлийн харилцааны уйтгар гуниг, шинэ мэдрэмж өөр холбоо үүсгэх хүсэл
танд олон тооны аар саар асуудлуудыг үүсгэж болзошгүй.Удаан хугацааны
аялал зугаалга хийх, байгалийн сайханд сэтгэлээ сэргээж амрах, ойр
дотнын хүмүүсийн эелдэг харилцаа хүрээлэл нь таны сэтгэлийн дарамт
ядралыг арчсан юм шиг арилгах болно.Өнөөдөр ажлын талаарх бодлоо
хэсэгтээ орхих нь дээр.Учир нь алдаатай бодол таны толгойд эргэлдэх
нигууртай.Зүүд долоо хоногтоо биелэх нигууртай.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ
өдөр өөрийгөө дүгнэж цэгнэх объектив байдлыг билэгдсэн өдөр байна.
Тайван амралт мөн өдөр тутмын ахуйн ажлыг хийж өнгөрүүлэхэд таатай
байна. Өөрийн хариуцлага болон нэрэлхүү зандаа анхаараарай. Тайван
байдлаар өөрийн дотоод байдал мөн бодол санаа, үйлдлээ удирд. Гэхдээ
боловсролоо ахиулахыг хичээгээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Өсч
буй амьдралын тань чадамж таны ажиллах чадвар, зөв шийдвэр гаргахад
эерэгээр нөлөөлнө. Гэхдээ оддын таагүй байрлал нь бусадтай бага зэргийн
үл ойлголцол үүсгэж мэднэ. Иймд өдрийнхөө ажлын төлөвлөгөөг эртнээс
гаргах шаардлагатай.
Нум (11/22-12/21)
Гэр
бүлийн харилцаанд үл ойлголцох байдал бий болох магадлалтай өдөр.
Хамрагчдаа тавих шалгуур тань хэт өндөр байгаагаас болон түрэмгий зан
тань та хоёрын харьцаанд цэг тавих байдлыг бий болгож мэднэ. Тиймээс
хайртай хүндээ анхаарал тавьж болгоомжтой харьцаарай. Гэмтэж бэртэх
болон ямар нэгэн халдварт өвчин авах магадлал өндөр байна. Хэрэв бэртэж
гэмтсэн тохиолдолд эдгэхэд их цаг зарцуулах нь.
Матар (12/22-1/19)
Сэттэл
түгшээсэн өдөр. Энэ ордны эрэгтэйчүүдэд биеийн хүчний ажил хийх болон
сэтгэл санааны дарамт нь стресст өртөх болон өвчин тусах шалтгаан
болно. Харин эмэтэйчүүдийн шинэ учрал нь удаан үргэлжлэхгүй. Удаан
хугацаагаар зугаацан цэнгэхээс болгоомжлохыг одод зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Амьдралын
чадамж өндөр байна. Бүтээлч зан, дур булаам байдал нэмэгдэнэ. Биеийн
тамираар хичээллэх, удаан хугацааны аялалд явахад тааламжтай өдөр. Найз
нөхөдтэйгөө уулзах, санаандгүй бэлэг нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд
туслана. Азтай худалдан авалт хийх, хожил хийснээр санхүүгийн аз
тохионо. Магадгүй та өнгөрсөндөө очих хэрэг гарна.
Загас (2/19-3/20)
Та өөрөө шийдэж чаддаггүй ажилуудыг өнөөдөр эхлүүлэхэд бүгд амжилттай үргэжилэх болно. Өөрийн чадвар, боломжоо хэт үнэлэх хэрэггүй, тэдгээр нь хэмжээлшгүй юм. Өдрийн хоёр дахь хагаст өөртөө хэт итгэснээр осолд орох, өвчин тусах магадлалтай. Энэ өдөр гэрээ хийх, уулзалт зохион байгуулахад тааламжтай. Үдшийг гэрээс гадуур найзуудтайгаа өнгөрүүлвэл тааламжтай. Ингэснээр таны бүтээлч сэтгэлгээ, амьдралын чадамж нэмэгдэж эрч хүчээр дүүрэн болно.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих