Монголчууд бидний эртнээс уламжлагдан ирсэн цагаан сарын баяр ойртох тусам хүмүүс сар шинэдээ бэлдэн завгүй болж байна. Хэдийгээр эдийн засаг тийм ч сайнгүзй байгаа ч уламжлал, мөн сайн цагийн түрүүч хэмээгдэх хаврын урийг угтан золгох гэсэн сэтгэлээр өнгөтэй өөдтэй бүхнээ энэ баяраар барьж өмсөж, эдэлдэг эртний уламжлалаа хадгалахаар тэмүүлсээр байгаа нь нууц биш.
Гэтэл хот суурийн газрын цагаан сарын баярыи ширээнд тавигдах идээ будааны дийлэнх нь урд хөршөөс орж ирдэг болсон нь бас учиртай ч юм шиг. Басхүү энэ байдлыг бодож эртний уламжлал соёлоо хадгалсан баяраа хиймээр санагдах.
Манай хэсэг зурхайчид саяхан нэгэн мэдэгдэл хийлээ. Их л сонирхолтой энэхүү мэдэгдлийн дагуу түүх соёлоо бага сага сонирхож үзсэн юм.
1990 он гарсаар зах зээлийн эдийн засаг цэцэглэн хөгжсөнтэйгээр холбоотой ч юм шиг. Хэн дуртай нь урд хөршөөс оруулж ирсэн чанартай, чанаргүй бараагаа ард иргэдэд шахах гэсэн улайрал, мөн ёс заншилаа уландаа мартсан /гишгэсэн/ өөрийн өвөгдийн түүхээ мартаж орхисон гашуун үнэн ажээ.
Манайхан эртнээс "суурь еэвэн" гэж нэрлэдэг байсан еэвэн өнөөдөр манай идээний дээд хэсэгт байрлах болсон нь Монголын төрийг нэгэнтээ унагасан еэвэн сарын мөн чанар дахин сэргэх гээд байна уу даа гэсэн халаглал төрөх шиг. Монголын дарлалд олон арван жил амьдарсан Хятадууд дугуй еэвэнгийн нууц бичгээр дарсан түүх бидэнд байгаа.
Еэвэн гэдэг үгийг монголчилбол "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов" гэсэн Хятад үг. Тиймээс ч Монголчууд суурь еэвэн хэмээн нэрийдэж тавгийн идээнийхээ доор хийж дээр нь бидний нэрлэж заншсан "ул боов"-оор даруулж 3-9 үе давхарлан өрж шинэ сараа угтдаг нь ч бас учиртай байсан ажээ.
Учир нь энэхүү бэлэгдэл нь Хятадын Еэвэн сарын баяр хэмээх энэхүү бэлэгдлийн баярыг мартахгүй мөнхүү алдсан алдаагаа дахин давтахгүй гэсэн сэтгэлээр сар шинийн баяраараа хэрэглэдэг өвгөдийн бодлогоор ийн өрж хэрэглэдэг нь Хятадыг өлмий дороо байлгах гэсэн санаагаа илэрхийлдэг байсан гэнэ. Тиймдээ ч суурь еэвэн хэмээсэн хэмээн зурхайчид, түүхчид хэлж ярьсаар...
Гэтэл өнөөдрийн нийгэм үүх түүхээ мартсан иргэд хэт туйлшрах хэмээн нэгнээсээ уралдаж еэвэнгээр тавгаа дарж тавьдаг болсон нь уламжлал соёлоо эгээрсэн Хятадын арга ухаанд дарлагдсаар л байх уу. Өнөө биднийцээжээ дэлдэн монгол ухаан хэмээн ярих хэдий ч үнэндээ төр уламжлал, ёс заншилаа үр хойчдоо уламжлуулахгүйгээр яриад байх тийм ч утга учиртай зүйл биш болов уу.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих