Буурал тивд үргэлжилж буй чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцаэнд
манай тамирчид амжилттай оролцож байна. Хоёр дахь цуарал болох 24 дэх
удаагийн "Flatz Austrla Open" тэмцээнд 19 орны 200 гаруй тамирчин
өрсөлдөв. Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон
улсын хэмжээний мастөр Э.Нарангэрэл, П.Орхон, С.Бямбацэрэн нар оролцож
бүгд алтан медалийн тавцанд зогсчээ. Үүнээс гадна өсвөрийн ангилалд
Н.Анударь мөнгөн мөдалиар энгэрээ мялааа. Дөрвөн тамирчнаас бүрдсэн
Монголын шигшээ багийн оролцох дараагийн тэмцээн Швед улсад болно.
"Клиппан хатагтай" тэмцээн энэ сарын 13-нд эхлэх бөгөөд гурван өдөр
үргэлжлэх юм. Манай улсаас хамгийн сүүлд Б.Оюунсүрэн 2011 онд хүрэл
медаль авч байжээ. Баг тамирчид энэ сарын 18-нд эх орондоо ирэх юм
байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих