Ноён
уулаа аврая!!! гэсэн уриан дор нэгдсэн "Босоо хөх Монгол", "Гал үндэстэн
холбоо", Монголын бөөгийн холбоо" хамтарсан байгууллагууд өнөөдөр төв
талбай даар жагсаал хийж байна. Одоогоор бөө нар нэмэгдэн ирсээр байгаа
бөгөөд 40 гаруй бөө нар Ноён уулын сахиусыг сэрээх зан үйл хийж байгаа
юм байна.
Тэдний хэлж буйгаар онгод тэнгэр нар нь нэгэн дуугаар "Ноён уулыг хөндвөл энгийн ардуудад гай түйтгэр нүүрлэж, 100 гаруй хүний амийг авч одох гэнэтийн аваар осол болно гэж хэлүүлсэн байна." Тэд ирэх гуравдугаар сард Ноён ууланд очиж ам болгоны сахиусыг сэрээх ажээ.
Энэхүү эсэргүүцэх хөдөлгөөн нь Ноён уулан дахь Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгосонтой холбоотой юм.
|
Эх сурвалж WWW.Bolod.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих