Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ш.Раднаасэд Мэргэжлийн хяналтын
Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо.
Тэрээр өнөөдөр ажлаа хүлээж авав.
Ш.Раднаасэд 1998-2000 онд Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2007 онд ЗГХЭГ-т шинжээч, референт, 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2010-2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын ХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7796
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих