ЗИНДЕР. /BBC/. Нигерийн Засгийн газар лалын шашинтнуудын "Боко харам” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд цэргээ илгээх тухай асуудлыг хэлэлцжээ.
Урьд нь лалын шашинтнууд Нигери улсын нутаг дэвсгэрт ихэвчлэн халдлага үйлдэж байсан юм. Гэвч тэд Нигер төдийгүй Чад, Камеруны нутаг дэвсгэрт халифт улс байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
"Боко харам”-ын босогчид гурав хоногийн өмнө Нигерийн тосгонд халджээ.
Үүнээс гадна, тус бүлэглэлийн босогчдын халдлагаас болгоомжлон эх орноо орхин гарч буй Нигери улсын дүрвэгсэд Нигерт олноороо ирж байгаа аж.
Д.Жаргал montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих