Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төв бүрэн тоноглогдсон түргэний машинаар ард иргэдэд эмнэлгийн тусламж хүргэж эхэллээ. Энэхүү 160 сая төгрөгийн үнэтэй машиныг опон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж байгаа юм. Уг автомашин нь хүчилтөрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга, доплерографи, дефибрилятор, отсос, монитороор тоноглогдсон учир зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд дөхөм болж байна. Автомашин болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллах эмч, инженер, жолооч нарт зориулсан 2 хоногийн сургалтыг Эрүүл мэнд спортын яамнаас зохион байгуулсан юм. Автомашины 2 жилийн хугацаанд шаардагдах сэлбэгийг дагалдуулан хүлээлгэн өгч, оношилгоо засвар үйлчилгээг "Хэт моторс" ХХК хариуцахаар гэрээ байгуулсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7818
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих