Аймгийн Аудитын газрын даргаар шинэ хүн томилогджээ. Тус газрыг олон жил удирдсан Л.Түвдэнням дарга энэ сарын 1-ний өдөр Б.Болортуулд ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрээр Хэрлэн сумын 5-р сургуулийг 2003 онд төгсч, МУИС-ийн ЭЗС-ийг 2007 онд нягтлан бодогч мэргэжлээр дүүргэжээ. 2007-2012 онд аймгийн Аудитын газарт шинжээч, аудитор, ахлах аудитороор ажиллаж байсан юм. 2009 онд Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч, 2012-2015 онд БНСАУ-ын Жонжү хотын Жонжү Их сургуулийг Санхүүгийн менежментээр магистр зэрэг хамгаалсан байна. Сургуулиа дүүргээд аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитороор ажиллаж эхэллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7819
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих