Монгол Ардын нам 27 дугаар их хурлаасаа хойш 7 хоног тутам ард иргэдэдтэй уулзаж, иргэдийн санал бодлыг сонсохын
зэрэгцээ нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг.
Энэ дагуу өнөөдөр "Ардын индэр" цуврал уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар Ач санах хуулийн төсаөл буюу ахмадуудад тулгамдаж буй 5 чухал асуудлын хуулийн төслийг УИХ-аар өргөн мэдүүлж бйуг дуулгалаа.
Мөн өндөр настны тэтгэвэр авч буй ахмадууд 218 мянга байгаа бол тэдний 90 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлд хамрагдсан байгаа нь төгрөгийн ханш суларсан энэ үед хүндээр тусч цаашид улам хүндрэх хандалагатай байгаа. Тиймээс НДЕГ болон арилжааны банкууд дунджаар 10.7 хувийн хүүтэйгээр 532 турбум төгрөгийг байршуулсан ба үүн дээр 7.3 хувийн хүүгийн нэмэгдлээр ахмадуудад зээл олгож байгааг бууруулахын тулд төсөл санаачлан оруулж буйг мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл тэтгэврийн зээлийн хүүг 3-5 дахин бууруулахаар хуулийн төслийг МАН-аас боловсруулж буйг дуулгасан юм.
Эцэст нь 2012-2014 оны хооронд эдийн засаг хэрхэн хувьсан өөрчлөгдөж, иргэдийн амьдралд үнийн өсөлт хэрхэн нөлөөлсөн талаар мэдээллийг хүргэв.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистиё мэдээгээр 2014 онд 16.6 мянган иргэн 17.8 тэрбум ажилгүйдлийн тэтгэмж авч, 2012 оныхоос тэтгэмж авагчдын тоо 56 хувиар, тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2.4 дахин нэмэгдсэн байна.
Н.Алтанхуягийн Засгийн газраас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр Монгол банктай хамтран 3.0 их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосн боловч үр дүн нь гараагүй юм. Харин ч эсрэгээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд орон сууцны 1мкв-ын үнэ 2.1 дахин өсчээ.
Мөн Алтан тариа 1-р гурилын үнэ 43.6 хувиар, "Атар" талхны үнэ 61.8 хувиар, үхрийн нэг кг ястай махны үнэ 5.3 хувиар, нэг литр сүүний үнэ 50.5 хувиар тус тус өсөөд байгаа юм. Эндээс сүүлийн хоёр жилд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд 550 гаруй тэрбум төгрөг илүү төлсөн тооцоо гарч байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувь өссөн байдаг. Тэгвэл 2013 онд дөнгөж 14.2 хувиар 2014 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсчээ.
Мөн 2014 оны эхний 9 сарын байдлаар 196 мянган тэтгэвэр авагч ахмадууд 351.3 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 259.7 мянган ажиллагсад 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна.
|
Эх сурвалж WWW.BOLOD.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих