Сумын Засаг дарга П.Мөнхтөр сумын ИТХ-ын төлөөлөгч нартай хямралын үед эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ? сэдвээр чөлөөт уулзалт, ярилцлагыг өрнүүллээ.Сумын Засаг дарга П.Мөнхтөр сумын ИТХ-ын төлөөлөгч нартай хямралын үед эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ? сэдвээр чөлөөт уулзалт, ярилцлагыг өрнүүллээ. Хэрлэн сум, Чойбалсан хот Дорнод аймгийн хөгжлийг тодорхойлох учиртай. Тэр ч утгаараа аливаа санал, санаачлагыг тү¿чээлэн ажил хэрэг болгож эхлүүлэх нь чухал гэдгийг Сумын Засаг дарга П.Мөнхтөр хэлж байв. Төлөөлөгчид хямралын үед зардлаа хэрхэн зохицуулах, олон нийтэд ямар хандлага бий болгох талаар санал, санаачлагаа хуваалцсан. Уулзалтын үеэр "Петро дачин Òамсаг Монгол" компанид ажиллаж байгаа монгол ажилчдын гар дээр ирэх мөнгөний нэлээдгүй хувийг "Зөв боломж" гэх ажилд зуучлагч компани авч байгаа талаар ярилцаж төлөөлөгчдийн саналыг сонссон. "Бид Дорнод аймаг, Чойбалсан хотод орох мөнгөний урсгал, хөрөнгө оруулалтыг хэн нэгний гарт биш, олон нийт тэгш хүртэх боломжийг бий болгох нь зүйтэй. "Петро дачин Òамсаг Монгол" компанид ажилд зуучилдаг "Зөв боломж" компанийг хуулийн хүрээнд хянаж, шалгах ёстой" гэдэг саналыг сумын Засаг дарга гаргаж төлөөлөгчдийн олонхи нь дэмжин, ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7853
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих