Дорнодчуудын спортын 2-р их наадмын удирдамж
Зорилго
Монгол Улсын засгийн газрын Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод нутгийн уугуул, харьяат ард иргэдийн дунд биеийн тамир спортыг өргөн дэлгэр хөгжүүлж, тэднийг идэвхтэй хамруулах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх нөхцөл боломжоор хангах, Дорнод нутгаас төрөн гарсан үе үеийн шилдэг тамирчидаа алдаршуулах гол зорилготой.
Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
Дорнодчуудын спортын 2-р их наадмыг МССХ ерөнхий зохион байгуулж, МҮОНТ-ийн Спортын нэвтрүүлгийн баг, Монголын шатрын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулагчаар оролцоно.
Хугацаа, хамрах хүрээ
Дорнодчуудын спортын 2-р их наадам 2015 оны 04-р сарын 26,27-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. 4-р сарын 26-ний өдөр волейбол, ширээний теннисний тэмцээн. 4-р сарын 27-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээн тус тус зохиогдож наадам өндөрлөнө. Тус наадмын шатрын тэмцээнийг их наадмаас 7 хоногийн өмнө буюу 19-ний өдөр Монгол туургатны урамтай шатар холбооны байранд зохион байгуулна. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2015 оны 04-р сарын 18-ний өдөр 14 цагаас Спортын төв ордоны 4-р давхарын хурлын танхимд болно. Дорнодчуудын спотын 2-р их наадамд Дорнод аймаг, аймгийн бүх сумдын уугуул, харьяат ард иргэд болон тэнд суралцаж, ажиллаж, амьдарч байсан, бусад аймаг сумдад өдгөө аж төрж амьдран суугаа иргэд оролцоно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих