Монголын хоёр иргэн Туркийн Истанбул хотноо усанд живж нас барсан талаар манай сайт мэдээллэсэн билээ.
Валентины баяраа тэмдэглэхээр очсон хоёр хос 2-р сарын 07-ны өдөр Истанбулын Бешикташ дүүрэгт байрлах 5 одтой зочид буудалд байрласан байна. Залуу хосууд Босфорын хоолойн усанд эндэж нас барсан гэсэн мэдээг Hurriyet Daily News сайт мэдээллэжээ.
Ослыг харсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар найз залуу нь зочид буудлын гадна тавцан дээр алхаж явах үедээ тэнцвэрээ алдаж ус руу унасан бөгөөд найз охин Сарангэрэл нь түүнийг аврахаар усруу ороод эргэж гарч ирээгүй байна.
Осолдож нас барсан хосын нэг С нь Швейцар улсад сурдаг оюутан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хүү ажээ. Харин түүний найз бүсгүй С нь Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавын охин юм байна.
Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг осол зочид буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн ажээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих