Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас тодорсон. Тэгвэл өнөөдөр 3 сая дахь иргэний гэр бүлд хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг даргын шийдвэрээр 3 өрөө байр бэлэглэлээ. Шинэ байр хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцов.
Мөн 3 сая дахь иргэн Х.Монголжинд сайн сайхныг хүсч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнийг холбогдох албаны хүмүүс гардуулж өгсөн бол Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Х.Монголжинг "Даланзадгад сумын Хүндэт иргэн”-ээр өргөмжилж гэр бүлд нь 2 сая төгрөгийн батламж гардуулсан юм.
3 сая дахь иргэнд шинэ байр гардуулан
арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Б.Бадраа, Э.Хатанболдын гэр бүлд
сайн сайхныг хүсэн ерөөж охиноо эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй сайн хүн
болгон өсгөхийг захисан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих