Доод тив хэмээх шашны ойлголтыг шинжлэх ухаанаар батлахыг зорьж байгаа Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монгол Алтайд хийсэн судалгааныхаа төгсгөлд маш сони рхолтой дүгнэлт гаргасан юм. Түүний үзэж байгаагаар Доод тив буюу Шамбалын орон нь хүн төрөлхтөний генийн санг хадгалж байгаа зэрэгцээ ертөнц юм байна.
Хүн мичнээс үүссэн гэх шинжлэх ухааны тулгуур үзлийг няцааж байгаа энэ эрдэмтний "Хүн мичнээс үүсээгүй”, "Бурхадын хотын эрэлд” хэмээх судалгааны бүтээлүүд нь цувралаар хэвлэгдэж дэлхий нийтэд шуугиан тарьж байгаа билээ. Мулдашевийн баг 2006 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 2-ныг хүртэл Монгол Алтайд судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд хөл тавилгүй Ховд аймгаас буцсан юм. Тэднийг Монголд байх хугацаанд нь зорьж очин уулзах бололцоо олдсонд миний бие ихэд баяртай байдаг. Мулдашевийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн уншигч олны хүртээл болгосон Монголын психотроникийн хүрээлэнгийн эрхэм нөхөдтэй хамт Ховд аймгийг зорьсон минь дорх нийтлэлийг бичих боломжийг олгосон билээ. Ингээд тухайн үед бичиж тэмдэглэж авснаа сийрүүлэн эрхэм блогчиддоо хүргэсү.
Мулдашев Номхон далайн Пасхи аралд Imageхийсэн судалгааныхаа дараа Монголд шууд хүрэлцэн008 оны 04 сарын 12 ирсэн гэдгээ хэлээд Пасхи арал нь дэлхийн нөгөө бөөрөн дээр Монгол Алтайн яг эсрэг талд оршин буйг тэмдэглэсэн глобусыг надад харуулсан юм. Хүний гараар бүтээгдсэн эсэхэд нь эргэлзэн дэлхий дахинаараа маргасаар байдаг олон зуун тоннын жинтэй цул чулуун хүмүүс "оршин суудаг” эл арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг юм байна.
Тиймээс Мулдашеийн багийнхан дэлхийн нөгөө бөөрөнд Пасхи аралын яг эсрэг талд нь оршин буй газарт тийм хар нүх бий эсэхийг хайхаар иржээ. Хачирхалтай нь хайсан мөнөөх зүйлээ Монгол Алтайн нэгэн агуйгаас илрүүлсэн гэдгээ тэд догдлон ярьж байлаа. Тэд уг газрынхаа нэрийг мэдээлэхийг хүсээгүй бөгөөд үүнийгээ мухар сүсэгт ухвар мөчид хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас тэрхүү ариун газар сэвтэх вий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан юм. Нутгийнхны ярьж байгаагаар уг газар нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Гурван цэнхэрийн агуй байж магадгүй байна. Агуйн хананаас өрөмдөж гаргасан мэт үзүүргүй хар нүх олжээ. Мөн агуйн үүдэнд ёроолгүй гүн цооног байсныг илрүүлжээ. Энэ цооног саяхныг хүртэл байсан бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр орон нутгийн захиргаа тус агуйг жуулчдад үзүүлэх зорилгоор сэргээж засах үед уулнаас нуринги унаж агуйн үүдний цооног нүхийг даржээ. Буруу харсан амтай энэ агуйн үүдэнд нар жаргах үед шувуу олноор ирдгээс 10 машин орчим сангасын хоригдлуудаар ачуулж цэвэрлэж байсан түүхтэй юм байна.
Тэд агуйн хананы нарийн цооног нүхнээс гарч ирсэн гэх ээнергин биетүүдийн зургийг бидэнд үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Тэр нь дэлхийн цөөхөн ариун газарт байдаг, зөвхөн өндөр мэдрэгчтэй тусгай аппаратаар л дүрсийг нь авч болдог хэмээн тэд ярьж байлаа. "Нүдэн хүн” хэмээн нэрлэж буй тэрхүү биет нь томоохон тавагны хэмжээтэйгээс эхлээд бүр цэг хүртэл олон янз байх бөгөөд гэрлэн толбоны зарим нь зурган дээр их тод гарчээ. Эдгээр нь маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь ч мөн зурагнаас харагдаж байв. Үүнийг тэд хүн төрөлхтөний генийн санг хадгалан байгаа зэрэгцээ ертөнцөөс гарч ирж буй энергин биет хэмээн тайлбарлаж байсан бөгөөд тэдгээр нь сэтгэн бодох асар өндөр чадвартай төдийгүй хүний зөв, буруу бодол санааг шүүж шууд хариу үйлдэл үзүүлдэг хэмээн нотолж байлаа. Мөн агуйд тэдний танил "Шувуун хүн”-ий зураг байсан нь эл газар яавч жирийн биш хэмээх бодлыг нь бүр бататгажээ. Далайн гахайтай төстэй урт шөмбөгөр хошуутай, далавчны оронд гар маягийн зүйлтэй, сарьсан хөлтэй, Шувуун хүн хэмээн нэрлэж буй эл дүрс нь Доод тивээс гарч ирсэн амьтан бөгөөд Пасхи арал дээрх хар нүхний дэргэд мөн зураг нь байжээ. Мөн нэг газар ёроолгүй хар нүх байна гэсэн мэдээллийн адгуу Горный Алтайд тэдний багийг очиход яг иймэрхүү агуйд мөнөөх нүх байсан бөгөөд агуйн үүдэнд дээрх зураг бас л тааралдаж. Түүнийг нутгийнхан "Улаан хааны албат” хэмээн нэрлэж газар дор байдаг Галын хааны илч хэмээсэн нь ихээхэн сонирхол татсан төдийгүй Монголчууд ч галын бурханаа дээдэлж түүнийг амьтайд үзэн шүтдэг нь сонин хэмээн ярьж байв. Эрнст Рифгатович Мулдашев бол дэлхийд нэрд гарсан эрдэмтэн бөгөөд анагаах ухаанд хүний эд эсийг нөхөн сэргээх мэс заслыг үндэслэгч, нүд шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн Оросын гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор хүн юм.
Тэрээр үйлдвэрлэлд зохион нэвтрүүлсэн нүдний нөхөн суулгавар эд "Аллоплат”-ынхаа цаад учрыг одоо хүртэл гүйцэд мэддэггүй ч хүний амьгүй эд эсээс гарган авдаг энэ материал дахин амилж хүний бие цогцыг бүтээх байгалийн гүн нарийн механизтайг ойлгон, физикч, Imageмолекулын биологич зэрэг олон эрдэмтэнтэй хамтран ажиллахын сацуу шашин, эзотерик мэдлэгийн үндсийг ч бас судалдаг аж. Мулдашев Гималай, Түвд, Египетэд таван удаа шинжилгээний аян зохион явуулж нөхөн сэргээх мэс заслын асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах явцдаа гүн ухаан, түүхийн дуулиант олон нээлт гаргажээ.
Үгүйсгэж эсрэгцүүлсэн утгатай миний олон асуултын хариуд тэр зөвхөн "Бидний оюун ухаан бол эртний мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл юм” гэдгийг тодотгож, хүн бичнээс биш бич хүнээс үүссэн гэдгийг л би баттай хэлж чадах байна гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ, биднийг Түвдэд явах үед нэгэн лам буддизм бол шашин биш, энэ бол мэдлэгийн ариун цогцолбор гэж хэлсэн. Тэгэхээр мэдлэгийн энэ агуу цогцыг хадгалж ирсэн Монголын ард түмнийг асар их хүндэлж байна.
Ойрын жилүүдэд танай оронд заавал ирж "их юм олно”. Энэ аялал маань дахин ирэхээс аргагүй том зүйлийн үүдийг аяндаа нээгээд өгчихлөө гэж байлаа…
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих