Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 25. Санчир гараг. Гар одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ачаалал
буурах магадлал бүхий өдөр. Үл таних хүмүүсээс жижиг дайсагнал,
алдагдан ирэх өдөр. Өглөөнөөс эхлээд гайхшруулсан байдал ба өдөөн
хатгалт гаргахыг хүлээх хэрэгтэй. Хэрвээ энэ бүгдийг мэдэрвэл бууж
өгсний хэрэггүй. Өдрийн 2-р хагаст энэ бүх санаашрал тайван болно.
Магадгүй таныг зорилготойгоор шахаж байна. Хордлого эсвэл хэт идэхээс
болж бие муудахаас болгоомжил.
Үхэр (4/20-5/20)
Гарах
том хэмжээний зардлаас үүдэж эдийн засгийн хүндрэл үүсэх бололтой. Ойр
дотны хүнтэй холбоотой олон айдас, түгшүүр ирэх нь. Та бүхний харилцаа
мухардалд орж магад. Энэхүү хүндрэлийг хамтдаа амсах эсвэл түүнийг
орхих эсэх нь танаас хамаарна. Харин бусдын санал зөвлөгөө зөвхөн хор
хүргэх тул хүлээж авах хэрэггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Амьдралын
эрч хүч нь хамгийн өндөр түвшинд байх учир бүх зүйлд таныг амжилт
дагалдах өдөр. Шинэ чухал ажлыг төлөвлөх, дүгнэлт гаргах ухамсарлаж
бодох, ойрын улсуудтайгаа байгалийн нөхцөлд тайван амрахад таатай өдөр.
Өнгөрсөн долоо хоногийн мэдрэлийн ядаргааг арилгахад дуртай зүйлээ хийх
нь тус болно.
Мэлхий (6/22-7/22)
Залбирал
үйлдэх, хурим хийхэд таатай өдөр. Хувийн амьдрал нь зарим хүмүүсд
онцгой утгатай болж ирнэ. Залуу улсууд нь гэр бүл зохиох талаар шийдвэр
гаргана. Өнгөрсөн өдрүүдийн гэрэлт минутыг сэргээх хуучин найз нөхөд,
шүтэн бишрэгч нартай уулзаж магадгүй.
Арслан (7/23-8/22)
Өөрийн
эрүүл мэнд ба нэр төрийг ойр дотны хүмүүсийн өмнө бэхжүүлэх хэрэгтэй.
Учир нь хувийн амьдралд бага хэмжээний сэтгэл гутрал үүсч магадгүй.
Өдрийн эхний хагаст буруу тооцоо эсвэл худал хуурмаг явдал илэрч
магадгүй таны хэтэрхий итгэмтгий байдал санхүүгийн алдагдлыг авчирна.
Өдрийн хоёрдугаар хагаст уран бүтээл хийхэд боломж олдоно. Хувийн
амьдрал нь сайн тал руу өөрчлөгдөж магадгүй. Сайн танихгүй хүмүүсээс
бага хэмжээний туслалцаа ирж магадгүй.
Охин (8/23-9/22)
Адал
явдал, зугаа цэнгэлд таатай өдөр. Төлөвлөсөн аялал тань удаан
хугацаагаар үл мартагдах ба шинэ танилууд сонирхолтой адал явдлыг амлаж
байна. Хэрэв бие тань эвгүйрхвэл үл тоож болохгүй. Осол гэмтлээс
зайлсхийж, сэрэмжтэй бай.
Жинлүүр (9/23-10/22)
Тун
тааламжгүй өдөр. Азгүй худалдан авалт хийх, хулгайд өртөх,
дээрэмдүүлэх зэрэг санхүүгийн асуудалд орох магадлалтай. Танихгүй
хүмүүстэй хэрэлдэхээс зайлсхий. Таны авхаалж самбаа, зориг, идэвхтэй
байдал өнөөдөр таньд тус болохгүй. Та өнөөдөр нэр хүндээ эсвэл үзэл
бодлоо идэвхтэй хамгаалан, идэвхтэй тэмцэх байх. Энэ тулаанд гэнэт үйл
явдал танд ашиггүй тал руугаа эргэж магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Хувийн
амьдралд азгүйтэл хүлээж байна. Дотно харилцаандаа дүгнэлт яаран бүү
хий.. ийг аялал зугаалага цэвэр агаарт гарч өнгөрөөх нь таны эрүүл мэнд
сэтгэл санааг өргөж өгөх болно. Гэхдээ танд хэрэгтэй хэн нэгнийг бүү
орхиорой. Мартагдсан холбоо болон алга болсон эд зүйлсээ хайх таатай
өдөр. Ихэнх хүмүүс гэр бүлдээ шинэ нөхцөл байдал үүсгэх хандлагатай.
Идэвхтэй амралт нь долоо хоногийн алжаалыг тайлах болно.
Нум (11/22-12/21)
Биеийн
хүчний болон спортоор хичээллэх нь таатай. Тайван мөн дулаан уур
амьсгалыг мэдэрнэ. Энэ өдөр гэнэтийн учрал эсвэл шинэхэн романтик
болзоонд явна. Магадгүй эртний хэн нэгэн танил таны сэтгэлийг ахин
догдлуулах болно. Өөрийн сэтгэл хөдлөлөө бариарай, мөн алдаагаа ахин бүү
давт гэдгийг од гаригс сануулж байна. Илүү зүйл таны хувь тавиланг
муугаар эргүүлэх бололтой.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр
бүтээлч ажил, баярын хүлээн авалт, концерт зохион байгуулах, үзэсгэлэн
яармаг, уран бүтээлчийн уулзалтад таатай өдөр. Таны орон гэр
сонирхолтой хүмүүсээр дүүрэн байна. Хэрэв таны төлөвлөгөөнд
гайхшруулсан мөн эрэлт хэрэгцээтэй зүйлс багтаж байгаа бол өөрийн үйл
ажиллагаандаа оруул, энэ нь нөлөө бүхий түншийн анхааралд өртөнө.
Харилцаа тань үр дүнгээ өгнө.
Хумх (1/20-2/18)
Ахмад
настангуудтай үл ойлголцол хүндэрч мөн гоочилсон харьцаа хүндрэх
болно. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээ. Хүлцэнгүй тайван бай. Сайхан
сэтгэлийн зөвлөгөө танд муу зүйл авчрахгүй. Үл хөдлөх болон томоохон
зүйл худалдан авахад таагүй өдөр. Томоохон арга хэмжээ мөн дуу ихтэй
газар, таагүй нөхцөлөөс хол байгаарай. Энэ нь азгүй зүйл авчирна.
Загас (2/19-3/20)
Хэзээ
ч биелэхгүй найдвар мөн бардам хүлээлттэй холбоотой өдөр. Хувийн
амьдралд тань урам хугарах болон алдаа дутагдал хүлээж байна. Өөртөө
шүүмжтэй хандаж, ойр дотныхондоо үнэнч байгаарай. Няцашгүй зоригтой бай.
Ховор сэтгэл гутралд орж болзошгүй. Дотно харилцааны асуудалд хайртдаа
нэрэлхэж эрсдэлтэй алхам бүү хийгээрэй. Зүүдэнд цэцэгс зүүдлэгдвэл
сайн сайхныг зөгнөж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих