Байерн Мюнхэн клубын хагас хамгаалагч Xabi Alonso аваргуудын лигийн мөрөөдлийн багаа дараах байдлаар бүрдүүллээ.
Manuel Neuer
Би хэд хэдэн гайхалтай хаалгачтай хамт тоглож байсан. Гэхдээ Neuer бол шилдэг нь. Тэр бөмбөг хаахдаа сайн төдийгүй урагшаа ч гарч тоглож, энэ бүхнийхээ найрлагыг гайхалтай хийдэг.
Philipp Lahm
Түүнийг манлайлал, чадварууд багт үнэхээр үгүйлэгддэг. Тэр бол сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг ТОП-5 хамгаалагчийн нэг.
Sergio Ramos
Sergio багтаа бүхнээ зориулдаг. Хагас хамгаалалтанд ч тоглочихно. Ард түүнийг тоглож байх үед илүү найдвартай санагддаг юм.
Carlos Puyol
ЕВРО2008 дахь бидний амжилтанд Puyol маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 2010 оны Дэлхийн аваргаар бүр ч илүү байсан. Хамгаалалтанд найдвартай тоглогч доо.
David Alaba
Alaba бол Герман, Австриас гадуур хүртэх ёстой хүндлэлээ хүртээгүй тоглогчдын нэг. Гэхдээ тэр довтолгоог дэмжиж, хамгаалалтаа ч гайхалтай хийдэг Дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч байх.
Zinedine Zidane
Би түүний эсрэг Мадрид болон Францын шигшээд байхад нь тоглож байсан. Тэр өөрийн оргил үедээ бусдаасаа өөр түвшнийх байсан.
Paul Scholes
Scholes-ийг Испанид тоглогчид болон сэтгүүлчид ямар их хүндэлдэгт итгэхгүй байх л даа. Магдагүй тэр Англид зохих ёсоор сайшаагддаггүй байсан байх. Яагаад гэвэл тэр өөрөө даруухан байхыг илүүд үздэг. Текник талаасаа тэр ямар ч лигт тоглож чадахаар байсан.
Xavi
Үр дүнтэй байхын тулд 100мл-тэй байх шаардлагагүй гэдгийг түүн шиг ухаалаг тоглогч харуулдаг шүү дээ. Испанийн шигшээд олон хагас байсан. Гэхдээ Xavi бүх зүйлийн төв нь байсан.
Steven Gerrard
Gerrard бол гайхалтай найз, миний амьдралд том нөлөө үзүүлсэн хүн дээ. Тоглогчийнх нь хувьд түүний мэдээжийн ур чадвараас гадна их зүйлс байгаа. Энэ бол түүний манлайлал, зан төлөв, үнэ цэнэ.
Cristiano Ronaldo
Реал Мадрид дахь түүний гоолын рекордыг харвал тийм зүйлс хийх боломжтой гэдэгт итгэхгүй л байх. Миний хувьд олон гайхалтай тоглогчидтой хамт тоглож байсан. Гэхдээ тэр бол шилдэг нь.
Lionel Messi
Messi, Ronaldo гэсэн хоёр тоглогч нэг үед байна гэдэг үнэхээр ховор шүү. Өөрсдийн гайхалтай байдлаараа тэд нэг нэгнээсээ өөр байж чаддаг. Тэднийг ийм олон Ballon d'Or хүртсэнд гайхах зүйл байхгүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих