Улстөрийн тогоонд бол аянга болж чаддаг Г.Уянга гишүүн маань өнгөрсөн
хайрын өдрөөр бүх хосууддаа мэндчилгээ илгээж өөрийн эвлэгхэн
хоолойныхоо цар хүрээг олон түмэндэж гайхуулаад авлаа. Хүмүүс дууг нь
сонсоод Төрийн ордонд бол аянга, дуулахдаа уянга юм хэмээн шивэр авир
хийж байгаа ажээ.
Эрхэм гишүүн цахим хуудсандаа "Дурлалт хосууддаа баярын мэнд хүргэж бяцхан бэлэг барья. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх залуу насандаа дурлаж хайрлаж, шаналж, нойр хугаслаж, догдолж явна гэдэг хамгийн сайхан аз жаргал билээ.
Хэдийгээр харийн, бидний тэмдэглэдэг уламжлалт баяр биш ч гэлээ хайрын баяр тэмдэглэхэд буруутах зүйл үгүй. Хосуудын дурлал үнэнч байж, сайхан монгол гэр бүлүүд улам өнөржиж батжихын ерөөл өргөж, залуустаа Гэгээн хайрын баяр-Валентины өдрийн мэнд хүргэе. Уянгаагаас” гэж бичжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих