2008 онд Зууны манлай Соён гэгээрүүлэгч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн 100 жилийн ой тэмдэглэсэн жил аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улс, аймаг орон нутгийнхаа түүх соёл, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, "Оюуны ундарга”, "Бүтээлийн ундарга” нэртэй аймгийн тэргүүн дээд шагналыг олгож байхаар болсон юм.
Хоёр жилд нэг удаа олгодог нэр хүндтэй энэ шагналын "Оюуны ундарга”-ын анхныхыг Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор Бямбажавын Пүрэв-Очир, удаахийг Уран зохиол судлаач Лувсансүхийн Хэрээ нар хүртэж байжээ.
"Оюуны ундарга”, "Бүтээлийн ундарга” шагналыг энгэрийн тэмдэг, үнэмлэх 1 сая төгрөг дагалддаг аймагтаа хамгийн шалгуур өндөр шагнал юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих