Хүмүүсийн хобби янз бүр. Сонирхлынхоо дагуу сонин содон зүйлс
цуглуулдаг, тэр нь ирээдүйд хувь хүний хийгээд, улсын түүх болж үлдэх нь
ч бий. Энэ тухай "Хобби" буланд цувралаар хүргэж байх юм. Уншигч та ч
бас өөртөө хадгалдаг цуглуулгаа энд дэлгэхэд нээлттэй байх болно.
Жүжигчин
Г.Ундармаа маш сонирхолтой хоббитой. Тэрээр жижиг сандал цуглуулах
дуртай бегөөд түүний цуглуулгад янз бүрийн загвартай сандал байдаг юм.
Түүний энэ хобби нь "Анун" тавилгын их дэлгүүрт ажиллаж байсантай нь
холбоотой гэсэн. Г.Ундармаа "Анун" тавилгын дэлгүүрт ажиллаж эхлэхдээ л
сандлаа цуглуулж эхэлсэн учир түүний цуглуулга төмрөн, модон, сувинерин,
шилэн, даавуун гээд их олон загварын сандлаас бүрддэг болсон гэсэн. Мөн
тэрээр гадаад руу явах бүртээ заавал нэг шинэ сандал авч цуглуулгаа
арвижуулдаг. Түүний цуглуулгад фенүүд болон найз нөхдийнх нь нөлөө
байдаг. Тэрээр хамгийн үнэтэй сандлаа 50 ам.доллараар худалдаж авч
байсан юм байна.
О.Чимэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих