Эх орон газар шорооныхоо төлөө гэсэн уриа лоозон барьсан иргэд,
бүлгэмүүд өнөөдөр Монголын уул уурхайн асуудлаар тодруулбал Гацууртын
алтны ордтой Ноён уулыг хамгаалж байна хэмээн төв талбай дээрээ жагсаал
хийж, одоо хилмэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласан. Энэхүү суулт
зарласан "Босоо хөх Монгол" бүлгэмийнхэн уг газраа өмчилсөн байна хэмээн
"Монголын байгаль орчны иргэний зөвлөл"-ийн гишүүд өнөөдөр мэдээллээ.
Учир нь өнөө өглөө 11 цагаас Ноён уулаа хамгаалж эрх баригчдадын бодлогыг эсэргүүцэж байгаа "Босоо хөх Монгол" бүлгэмтэй хүч хавсарахаар очиход нь хөөж, туусан ажээ.
МБОИЗ-ийн тэргүүний үзэж байгаагаар уг үйлдэл
нь нэг хүсэл эрмэлзэлтэй хөдөлгөөнүүдийг хооронд нь хагаралдуулж
байгаад өнөө сар шинийн үеэр "Урт нэртэй хууль"-ийг үгүй хийх гэсэн
санаархал төдийгүй "Босоо хөх Монгол" бүлгэмийг хэн нэгний төлөө үйлчилж
байна хэмээлээ. Мөн МБОИЗ-ийнхөний үзэж байгаагаар бол Дорнод аймгийн Алтантолгойн ордыг ухах гэсэн санаархалаа хэрэгжүүлэх гээд "Сenterra Gold" компанийхан нилээдгүй хүчин чармайлт гаргаж байгааг бас дурьдсан юм.
Уг нь Монголын газар шорооны төлөө л тэмцэж байгаа бол өөр хоорондоо хагаралдаж нэгнийгээ хэн нэгний гар хөл хэмээн дуудаж байх хэрэг байна уу. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийш зүтгэж байх хооронд харь нутгийнхан, эх нутгаа худалдагсад ажлаа амжуулчих вий дээ.
Эх сурвалж WWW.Bolod.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих