-Цагаан сараар үйл мэтгэх, оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Заавал шинэ юм эхлэн оёдог нь сайн сайхны бэлгэшээл болно.
-Цагаан сараар үс авахыг цээрлэнэ. Үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жил өөд болно гэнэ.
-Цагаан сараар гадагш эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарз гарлагын үүд ам нээгдэнэ гэнэ.
-Цагаан сарын шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог, цуцлаар асаахыг цээрлэнэ. Учир нь хуучин оны тунасан сайн мууг шинээр эхлэхийн дэмбэрлэн болгож буй хэрэг бөлгөө.
-Цагаан сарын шинийн нэгэнд уйлах, хэрүлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс бүтэн жилийн турш хэл ам, зовлон үл тасарна.
-Цагаан сарын шинийн нэгэнд үйс, хогоо гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж орон гэрээ цэмцийтэл цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэшээл болно.
-Цагаан сарын шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул тийнхүү цээрлэдэг болно.
-Цагаан сарын шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хэрэв хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчилнэ гэнэ.
-Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, ан амьтан алахыг цээрлэнэ. Бэлгэгүй үг хэлбэл тэр ёсоор өөрт гай болно. Амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ гэнэ.
-Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацна, сална, хар элэгтэн болно гэдэг.
-Цай нүдэхдээ тоолохыг цээрлэнэ. Зөрчвөөс цай унд хомсодно.
-Цай, хоол асгаж цутгахыг цээрлэнэ. Асгаваас амны хишигт муу гэнэ.
-Цай, хоол аягалах, гардахдаа зүүн гараар авахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хүндэл ёсыг алдлаа гэнэ.
-Цай, хоол аягалах, барихдаа ганц гараар өгөх, авахыг цээрлэнэ. Заавал баруун гараа гол болгон хоёр гарддаг нь хүндэтгэл болно.
-Цай, хоол аягалах, таваглахдаа ханцуй шамлах, хормой шуухыг цээрлэнэ, зөрчвөөс ёс алдав, алдас болно гэнэ.
-Цагаан идээ идэхдээ савх хэрэглэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс цагаан идээ идэх амны хишиггүй болно гэнэ.
-Цагаан идээ идэж уугаад савыг нь хөмөрч тавихыг цээрлэнэ.
-Цагаан идээг асгаж цутгах, хаяхыг цээрлэнэ.
-Цагаан идээг урд зүг харуулан аягалах, савлахыг цээрлэнэ. Зөрчвөөс гарц гарлага нүүрлэнэ гэдэг.
-Цагаан идээг ядам хуруунаас бусад хуруучаар өргөх, амсахыг цээрлэнэ.
-Цагаан идээг зогсоогоор явуут амсах, идэхийг цээрлэнэ.
Ц.БАЛДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих