Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 28. Ангараг гараг. Булаагч одтой, 1 цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сайхан
өдөр. Тэсвэр тэвчээр, ажил үйлсдээ дур сонирхолтой тал чинь дарга
удирдах хүмүүсийн итгэлийг олж, ивээн тэтгэгч нараас тусламж дэмжлэг
авахад тусална. Бүхэлдээ энэ өдөр аливаа ажил хэргийн харилцаа, уулзалт
ярилцлагад сайн нөлөөтэй байна. Сэтгэл санаа тогтвортой, урам зориг
авхаалжтай байдал чинь ажил хэрэгт амжилт, олоход тусална. Өөрийн зөн
совиндоо анхаарлаа хандуулаарай.
Үхэр (4/20-5/20)
Орлого
орж ирэх эсхүл их амжилтанд хүрч болох сайн өдөр. Ажил хэргийн ашигтай
санал ирэх тул түүнийг хүлээн авах ёстой. Таны хүчин зүтгэл, ухаалаг
зан бусдын хүндлэлийг хүртэх ёстой. Санасан сэдсэнээ гүйцэлдүүлэхийг
хичээ, яарагтун!
Хамтатгах (5/21-6/21)
Амьдралын
хүч ба аурагийн орчин сулрахад холбогдолтой өдөр. Таагүй зүйлд хүргэж
мэдэх мартах ба анхаарал сулрах зүйл гарч магадгүй. Эрүүл мэндийн хувьд
ноцтой асуудал үүсч мэднэ. Туршлагатай мэргэжилтэнд хандах хэрэгтэй.
Эмчилгээг хойш нь тавьсны хэрэггүй, өвчин нь зүгээр алга болохгүй учир.
Тэдгээрийн үр уршиг нь хэлж боломгүй байж магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Хамтран
зүтгэгчид, дарга удирдлагатайгаа харьцах, аливаа нэгэн захиргааны
болон бусад байгууллагуудад хандан ажил хэргээ шийдүүлэхэд сайн өдөр.
Найз нөхдийн зөвлөгөө, зуучлал, нөлөө бүхий хүний хамгаалалт тусламж нь
танд ихээхэн тус хүргэнэ. Хайр сэтгэлийн талбарт амжилт ололт муутай
байх хэдий ч урд сонирхон шохоорхож байсан нэгэнтэй санаандгүй дахин
учирч болзошгүй. Өнөөдөр харамч хахир байсны хэрэггүй. Орж ирэх орлого,
мөнгөний хэмжээ багасах магадлалтай.
Арслан (7/23-8/22)
Ерөнхийдөө
энэ таатай өдрийн асуудал нь арслангууд өөрийн хувийн төлөвлөгөөнөөс
татгалзахад хүргэх байдал үүснэ. Энэ нь мэргэжлийн сонирхол, албан
тушаалын төлөө гэр бүлдээ хандах харьцаанаас татгалзах юм. Бүгд таны
хувийн амьдралд оролцож үйл хөдлөл эрх чөлөөт байдлыг алдагдуулж байгаа
мэт санагдана.
Охин (8/23-9/22)
Эрч
хүчээр дүүрэн өдөр. Ашиг хонжоог зөвхөн хуучны төсөл төлөвлөгөөнөөс
авч болох тул ажил төрөлдөө анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Замд
тань олон олон асуудлууд байх бөгөөд байгалиас заяасан шулуун шударга,
үнэнч зан гаргах нь хэрэггүй байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Ачаалалтай,
идэвхтэй өдөр байна. Өнөөдөр ажлын ур чадвар өндөр байхыг шаардана. Та
томоохон цар хүрээтэй ажил руу орно. Янз бүрийн таатай бус зүйлээр
дүүрэн байна. Юунаас ч айсны хэрэггүй орчинд тань тохирох таатай нөхцөл
байдал үүснэ. Гэр бүлд тань дулаан уур амьсгал нэмэгдэж ажил төрлөө
явуулахад тань нэн таатай байна.
Хилэнц (10/23-11/21)
Энэ
өдөр таны сэдсэн шинэлэг санаа, бодол тань ойрын хугацаанд биелэх
болно. Гэхдээ өөрийн бүрэн дүүрэн мэдэхгүй ажлаа бүү эхлээрэй. Өнөөдөр
тань сэтгэл санааны байдап дээшлэнэ. Магадгүй өнөөдөр таньд өөрийн
авьяас чадвараа таниулах, авхаалж самбаатай зангаа бусдад таниулах
боломж олдоно.
Нум (11/22-12/21)
Хуурмаг
өдөр. Энэ өдөр худал, хуурмаг зүйл нэлээд байх нь. Ажил дээрээ
төдийлөн танил бус хүмүүстэй харьцах харьцаандаа анхааралтай бай. Энэ
өдөр томилолтоор явах, худалдан авалт хийх, худалдааны гэрээ хэлэлцээр
хийх, гэрлэх зэрэгт тааламжгүй. Бусадтай харьцах харьцаагаа эмх
цэгцтэй, ажил хэрэгч байлгаж чадвал шинэ ажил хэргийн хамтрагчийг олж
чадна.
Матар (12/22-1/19)
Хувийн
амьдрал, ажилд асуудал үүснэ. Та өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ
анхааралтай байх хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Зөвхөн
өөртөө найд. Од гаригсийн хэлж байгаагаар таны хувийн амьдралыг
өөрчлөхүйц алдаж болхооргүй үйл явдал таньд тохиолдоно. Илэн далангүй,
сэтгэлийн ярилцлага хийхнээс учираад байсан асуудал шийдэгдэнэ.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
хүмүүс хоорондын харилцаа, ажил хэргийн гэрээ хэлэлцэл хийх нь танд
тааламжгүй байх болно. Хайр дурлалын асуудал хэцүү байна. Өнөөдөр та
тэвчээртэй байж, сайхан санааг хүлээж авахаас татгалзаж, шинэ танилтай
болох, эрсдэлтэй алхам хийхээс сэргийлээрэй. Гэнэтийн мэдээ таныг өмнө
нь төлөвлөсөн ажилаа эргэж харахад хүргэнэ.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Эргэн тойрныхон болон ажил хэргийн хамтрагчид харилцаа худал амлалт, урам хугарлыг дагуулах болно. Таны биеийн байдал гэнэт муудаж болзошгүй. Өдрийн төгсгөлд сэтгэл гутрал үүсэх, дарамантанд орох магадлалтай. Гэмтэл авах эрсдэл өндөр байгаа учир онцгой болгоомжтой бай. Ажил хэргийн түвшин өөрчлөгдөж ахих боловч эд хөрөнгийн байдал хэвэндээ үлдэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих