2014 оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пупин манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр хамгийн анхаарал татсан сэдэв бол Махны экспортын асуудал байлаа. ОХУ-Европын Холбоо хооронд Худалдааны хориг тавигдсанаас хойш 2014 оны эхний хагаст ОХУ 560 мянган тонн мах импортоор оруулж ирсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 37 хувь буурсан үзүүлэлт. Гэхдээ энэ бол асар том зах зээл.
Манай улсын Ерөнхийлөгч энэ явдлыг эерэгээр харан 2 улсын гадаад худалдааны зөрүүг тэнцвэржүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж гэж үзэн өндөр ач холбогдол өгч ахилласан.
Манай улсын гадаад худалдааны баланс алдагдалтай гарч, валютын нөөц буурч, төгрөгийн ханш суларсан эдийн засгийн хямралтай ийм үед ажил хэрэг болж чадвал эдийн засагт өндөр ач холбогдолтой юм.
Өнгөрсөн оны 10-р сард Манай улсын Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу тухайн үеийн ҮХАА-н сайд холбогдох албаны хүмүүсийн хамт энэ асуудпаар Москва хотноо ажлын айлчлал хийсэн.
Тэрээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга нартай уулзахдаа экспортолж буй мах, махан болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлын хүрээнд ярилцан тохиролцоонд хүрч чаджээ.
Энэ үеэр Монголын экспортлох мах эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд хэлсэн байна. Мөн манай улсыг малын мах экспортлох зөвшөөрөл, квот олгоход хүндрэлтэй байдаг гэж сонссон энэ тап дээр шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд боломжит хэмжээгээр нь олгоход анхаарч ажиллахыг хүссэн.
Энэхүү ажлын үр дүнд манай улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2015 онд нийт 64,4 мянган тонн малын мах (адуу, хонь, ямаа, үхрийн мах) экспортлох зөвшөөрлийг олгохоор болсон.
2014 оны 12 дугаар сарын эхэнд 2015 оны малын мах экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явагдсан билээ.
Эх сурвалжийн мэдээллээр 34 аж ахуй нэгж хүсэлт өгсөнөөс шаардлага хангасан аж ахуй нэгж хэд буй хичнээн байгууллагад квот олгох эсэх нь тодорхойгүй өнөөдрийг хүртэл энэхүү асуудал шийдэгдээгүй 3 сар болж байна.
Албаны эх сурвалжийн мэдэгдэж буйгаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг удаа дараа хуралдсан боловч шийдвэр гаргаж чаадахгүй байгаа гэнэ.
Угтаа бол бизнес за хээлийн зарчмынхаа дагуу явах ёстой. Манай улсын мах бэлтгэн боловсруулдаг үйлдвэрүүд болон хөрөнгө оруулалт хийх боломжтой гадаад худалдааны туршлагатай ахуй нэгжүүд стандарт шаардлагад нийцсэн мах бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрүүдтэйгээ хамтран Гадаад зах зээл рүү гарч чадвал эдийн засагт л эерэг нөлөө үзүүлмээр.
ХХААСайд Р.Бурмаа ажил хэрэг болоход бэлэн болсон энэхүү асуудлыг одоо болтол шийдэхгүй 3 сар гацааж байгаа нь хувийн ашиг сонирхол байна уу гэлтэй.
Албан бус мэдээллээр бол Р.Бурмаа сайд танилцана шийднэ гээд ажлын хэсгийн шийдвэрийг гаргуулахгүй байгаа гэх яриа махны бизнес эрхлэгчдийн дунд байна.
Р.Бурмаа сайд ажлаа мэдэхгүй гацаагаад байна уу? ашиг сонирхолоор гацаагаад байна уу? Бүү мэд.
Төрийн энэ мэт хүнд сурталаас үүдэж бизнесийн байгууллагынхан зогсонги байдалд орж Улс орон эдийн засгийн хүндрэлээс гарахад улам л бэрх болоод байна.
Угтаа ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн тус яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын тушаалаар гарах ёстой энэхүү шийдвэр өнгөрсөн долоо хоногт тамгаа гардаж авсан шинэхэн ТНБД Н.Ариунболдыг ажлаа ойлгож, мэдтэл цаашаа хэр удаан гацахыг бүү мэд.
Мэргэжлийн бус сайд Р.Бурмаа, тус яамны ТНБД Н.Ариунболд нарын ямар үзэмжээр энэхүү асуудалд хандахаас МАХНЫ ЭКСПОРТ УРАГШИПАХ УУ? УХРАХ УУ? гэдэг нь шийдэгдэнэ.
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих