Хэрлэн голын модон гүүрний засварын ажил дуусаж өнөөдөр 2-р сарын 17-ны
өдөр ашиглалтад оруулахаар боллоо. Засварын ажлын тендерийг өнгөрсөн оны
11-р сарын 24-ний өдөр зарласан. Тендерт "МЗМ” ХХК шалгарч, аймгийн
төсвийн хөрөнгө оруулалтаар 71.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр гэрээний
хугацаанд засварын ажлыг гүйцэтгэжээ. Өнгөрөгч баасан гарагт буюу 2-р
сарын 13-ны өдөр "Модон гүүр”-ийг Орон нутгийн өмчийн алба, ЗДТГ-ын
Хөгжлийн бодлогын хэлтэс, Чойбалсан хотын захирагчийн алба, Тээвэр авто
замын газар, Замын цагдаагийн тасаг зэрэг байгууллагын төлөөллөөс
бүрдсэн улсын комисс хүлээн авлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7962
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих