Сар шинийн босгон дээр "Улсын алдарт уяач” Дорнодод хоёроор нэмэгдлээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач
Түвдэнжаажидын Батзориг, Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач
Бат-Очирын Цэндбаатар нар Монгол улсын Алдарт уяач цол хүртлээ. Алдарт
"тугал ухаа”, "Улс халзан” зэрэг цуут хурдан ажнайнуудыг уяж хурдлуулж
төрийн наадамд торгон жолоог нь өргүүлсэн Б.Цэндбаатар улсын наадамд 12
морь түрүүлж айрагдуулсан бол Цагаан-Овоо сумын харъяат Түвдэнжаажидийн
Батзориг 9 морь түрүүлж айрагдуулсан амжилт гаргасан байна. Дашрамд
дуулгахад, "Дорнод” сонины уншигчдын санал асуулгаар тодруулдаг
шалгаруулалтад Б.Цэндбаатар Могой жилийн аймгийн 9 алдартнаар шалгарч
байсан бол Т.Батзориг Морин жилийн алдартнаар саяхан тодорчээ.
Аймгийнхаа ард иргэдийн өндөр хүндлэл хүлээсэн алдарт уяачдын босоо
цагаан хийморь нь өөдөө байж ажнай хурдан хүлэг нь магнайдаа тоосгүй
хурдлаг.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих