Монголчууд эртнээс битүүний өдөр өнгөрч буй жилээ ивээлтэй сайхан жил
боллоо, ирэх жил үүнтэй адил сайн сайхан байх болтугай хэмээн сэтгэж
шинэ ондоо бүх зүйл бүтэн сайхан байхыг бэлгэддэг байна. Шашны ёсонд
битүүний шөнө Зэдэр лхам буудаг гэдэг. Зэдэр лхам бурхан ирэх жилийн
ариун бүхнийг дэлгэрүүлэхээр битүүний шөнө айл бүрээр зочилдог бөгөөд
үүнтэй зэрэгцэн эрлэг номуун хааны элч нар айлуудад муу үйл хийхээр
явдаг гэж бурхны шашинд үздэг ажээ. Иймээс Зэдэр лхам бурхны хонгор
халзан лууст зориулж айл бүр тотгон дээрээ битүүний орой наран жаргахын
өмнө гурван мөс тавьдаг уламжлалтай. Мөс тавьсан айлд буюу Зэдэр лхам
бурханы зочилсон айлд эрлэг номуун хааны элч ордоггүй хэмээдэг байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7976
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих