
Дорнод аймгийн төв Чойбалсан хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх
хэмжээнээс их байгаа талаархи мэргэжлийн байгууллагын дүгнэлт саяхан
гарлаа. Ус цаг уур, орчны шинжилгээний албаны өдөр бүр тогтсон тодорхой
цагуудад хийсэн ажиглалтаар азотын давхар ислийн агууламж нь хүлцэх
хэмжээнээс давсан дүн гарсан байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр
нөлөөлөхүйц хэмжээ гэнэ. Харин хүхэрлэг хийн агууламж нь давсан
тохиолдол ажиглагдаагүй байна. Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд орон
сууц олноор баригдаж, тохилог сууцанд амьдрахсад нэмэгдэж байгаа ч гэр
хорооллын утаа хэвээр байна. Энэ байдлыг сумаас аймгийн төв рүү шилжиж
ирэхсдийн тоо их байгаагаар тайлбарладаг. Энэ нь нэг талаасаа үнэний
ортой. Өнгөрсөн жилийн статистикаас харахад хөдөө сумаас аймгийн төвд
шилжиж ирсэн хүний тоо урьд оноос дариу 1012 хүнээс нэмэгдсэн үзүүлэлт
гарчээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7978
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих