БНСУ-д эмчилгээ хийлгэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр эх орондоо ирнэ. Тэрбээр 15.50 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм. Түүнийг намын гишүүд болон дэмжигчид угтан авахаар болжээ. Н.Энхбаяр гэртээ битүүлж, шинийн 1-нд намынхаа ахмадуудыг хүлээн авч золгох юм байна. Харин сар шинийн дараа буцаж явах эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсаныхаа дараахан БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэж, улмаар өнгөрсөн аравдугаар сард ирээд буцсан юм. Н.Энхбаяр ирсэн даруйдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Харин түүнийг БНСУ-руу буцсаны дараахан Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон байдаг.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих