Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа.
Энэ асуудлын хүрээнд УИХ-ын зарим гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөл боловсруулсан бөгөөд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг. Өнөөдөр өвгөд дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирж. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэсэн юм.
Г.ДАРЬ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих