Хятад бол хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ толгой цохидог орон. Ганц жишээ хэлэхэд: хямд үнэтэй хонь, гахай эсвэл тахианы махаар үнэ ихтэй үхрийн махан стейк, рагу зэргийг хийдэг байна. Гэхдээ ийм хоол байнга идээд байвал хорт хавдраар өвчилж болзошгүй гэнэ шүү.
Бүх нууц нь Zeng Xiang Ji хэмээх " Хувиргагч охь " –д байдаг байна. Түүний тусламжтайгаар хонь буюу тахианы махыг цаг гаруйхан хугацааны дотор үхрийн мах болгон "хувиргадаг" ажээ.
Хэфей хотын Үндэсний зоогийн газрын нэгэн жорыг танилцуулъя.
Энэхүү уутан дахь бодисын тусламжтайгаар гахайн махны өвөрмөгц үнэрийг арилгана.
Дараа нь махыг " Хувиргагч охь " бүхий соусаар амтална.
Зүүн талд охинд хийсэн гахайн зүсэм мах, баруун талд нь цэвэр мах байна.
1-1,5 цагийн дараа 2 зүсмийг дахин харуулсан нь. Охинд хийсэн гахайн мах үхрийн мах шиг л харагдах бөгөөд үнэр нь ч ойролцоо аж.
Жорны нууц ердөө л энэ.
Гэхдээ ийм махыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний биед маш муу бөгөөд хавдрын өвчнийг үүсгэдэг болохыг хятадын эмч нар анхааруулсаар байгаа билээ.
Хятадад очоод шулуухан тахиа буюу гахайн махаа идсэн нь дээр, үнэ ихтэй хоол идэх гэж илүү мөнгө төлж, дээрээс нь эрүүл мэндээрээ хохирч байх ямар хэрэг байна?
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих