Монголын зүүн хязгаар нутаг, Дорнод тал нутгийн түмэн олондоо айлчлан ирж буй XVIIжарны "Галзуурагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн мэндийг хүргэж байна.
Ирж буй хонь жилийг Монголын ард түмэнд тухайлбал, Дорнод нутгийн ард иргэдэд ээлтэйсайхан жил болно гэдэгт итгэж, эв эеийг эрхэмлэн, ахмад настнаа хүндэтгэн, тэдний үгийг сонсож, уламжлалт ёс заншилыг дээдлэж, бие биенээ дэмжиж, гэр бүл, нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, "Хүчирхэг Дорнод”-ыг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэж, хүн бүхэн хичээнгүйлэн хамтран ажиллахын дээдийн ерөөлийг дээш дээш нь өргөнмэндчилье.
Модон хонин жилдээ Монголчууд, Дорнодчууд даяараа аз хийморьтой байж, буян хишиг нь дэлгэрч, насан хутаг оршин, нутаг орны хөгжил дэвшил улам дэлгэрэн бадрах болтугай хэмээх ерөөлийг Улаанбаатар хот дах Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хүндэтгэн дэвшүүлж байна.
Дорнод аймгийн Улаанбаатар хот дах
Нутгийн зөвлөлийн дарга
Д.ЦОГТБААТАР
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих