Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн
өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга
О.Сэр-Од нарт төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын
талаар судалгаа хийхийг үүрэг болгожээ. Ерөнхий сайдын даалгаврын дагуу
шалгалт, судалгаа хийж, эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж
байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин гэсэн судалгааг
гаргажээ. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд
дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд
100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин
ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж
байгааг Төрийн өмчийн хорооны дарга Ерөнхий сайдад уламжилжээ.
2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлсэн байна.
Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо. Мөн Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, "Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгасан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих