Жил бүр уламжлал болон хийгддэг нэгдсэн золголтонд УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь, С.Бямбацогт нар оролцож намын ахмад гишүүд дэмжигчид, албан хаагч нартай золголоо.
Золголтонд Дашчойлон хийдийн лам хуврагууд ерөөл айлдаж Модон Хонь жилийн ажил үйлс аз хийморийг даатгаж номын авшиг хүртээсэн. Хөхөгчин хонь жилдээ амжилт ололтоор дүүрэн байж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж амжилттай ажиллахын төлөө хамтдаа зүтгэхийг намын дарга уриалж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уламжлалт золголтондоо үндэснийхээ хувцсаар гоёсон олон түмэн ихээхэн ач холбогдол өгч хүндэтгэлтэй хандан оролцдог билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих