Манай нэгэн уран сайхны кинонд "хүнийг хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна" хэмээн эхнэр нь толгой сэгсрэн өгүүлдэг. Тэгвэл нэг иймэрхүү явдал саяхан болжээ. 1948 онд төрсөн, 65 настай тохитой томоотой өвөө 14 настай охиныг зочид буудалд өрөөндөө оруулаад оролдсон хэрэг гарчээ. Энэ үед охин нь хуулийн хэллэгээр бусдад хүчиндүүснээс биеэ хамгаалах чадваргүй байсан гэнэ. Харин өвөө энэ үеийг нь далимдуулан хөх бэлэг эрхтнийг нь оролдон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж буруутгагджээ. Энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн "Мичид" гэдэг зочид буудалд гарч.
Тухайн үед 14 нас 4 сартай буюу насанд хүрээгүй байсан А гэдэг охин энэ буудалд хоёр залуутай орсон байж. Мэдээж ууж наргин эцэст нь нөгөө залуус охиныг ээлжилэн хүчирхийлжээ. Зочид буудлын ресэйтшин "туслаарай" гэх эмэгтэй хүний дууг сонссон аж. Гэтэл өөр нэг хүн туслахаар гэнэт гарч ирсэн нь 3 номерын өрөөнд байсан Х гэдэг өвөө байжээ. Өвөрмөц маягаар ч тусламж үзүүлсэн гэнэ. Дараа нь ресэйтшин "3 номерийн өрөөний өвөө охиныг өрөөндөө оруулж унтуулна гээд аваад орсон" хэмээн мэдүүлсэн байдаг.
Өвөө өрөөндөө оруулаад охиноос "саяны залуус чамайг хүчирхийлсэн үү" хэмээн асуугаад орон дээрээ хэвтүүлж. Өөрөө хажуугаар нь ороод хөх бэлэг эрхтнийг нь оролдож гарч. Настай хүний сонин туслалцаанд гайхсан охиныг асуухад "өвөө нь тэр муухай амьтад шиг чамайг өвтгөхгүй, тэгээд ч өвөөгийнх ажиллахаа байсан" гэсэн ч оролдоод байж. Охин дараа нь "өвөө чичрээд амьсгаадаад байсан" гэж мэдүүлсэн гэнэ. Гэсэн ч энэ нь дараа нь "бэлгийн дур хүслээ ёсон бусаар хангах" гэдгээр зүйлчлэгдэн зургаан жилийн ял сонсоход хүргэж. Өвгөн бэлгийн ажил хийх чадваргүй гэдгээ өчин шүүх эмнэлгийн шинжилгээгээр нотлуулах гэсэн боловч шинжээч нар тухайн нөхцөлд чадваргүй байсныг одоо тогтоох боломжгүй гээд хүлээж аваагүй гэнэ. Гэсэн ч өвгөн зүтгэсээр байгаад "өндөр насны улмаас яг одоо бэлгийн ажил хийх чадваргүй болсон" гэсэн дүгнэлт гаргуулж авчээ.
Мөн нөгөө охины "өвөө өөрөө чадваргүй болсон гэж хэлсэн" гэсэн
мэдүүлэг нь ч нэмэр болж ялынхаа талыг хөнгөлүүлж чадсан гэнэ.
"Сэргэлэн" өвөө өмнө нь хоёр ч удаа ял шийтгүүлж байсан гэхээр залуудаа
бужигнуулдаг эр байжээ.
NUUTS.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих